Гадаад мэдээДЭЛХИЙ

"Их 20": Бээжин Москваг дэмжихээс татгалзах уу

Дэлхийн улс төр, эдийн засагт тэргүүлэх нөлөөтэй "Их 20"-ийн бүлгийн ээлжит уулзалт Индонезийн Бали аралд маргааш эхэлнэ. Энэ удаагийн уулзалтад ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин оролцохгүй, оролцсон ч АНУ тэргүүтэй бусад нь уулзахгүй зугтах тул Украины асуудлыг эв зүйгээр шийдэх тал дээр олигтой ахиц гаргахгүй нь тодорхой буй. Өөрөөр хэлбэл, энэ удаагийн уулзалт нь газрын тосных нь үнэд дээд хязгаар тогтоох гэх мэт ОХУ-д эдийн засгийн дарамт учруулах шинэ шийдвэр, механизмуудыг баталгаажуулж, ажиллуулахад бэлтгэх явдал гэж хэвлэлүүд бичиж байна.

Тэдгээрээс хамгийн гол үйл явдал нь, Бээжин өрнөдийнхний энэ төлөвлөгөөнд нэгдэж, ОХУ-ыг дэмжих бодлогоосоо ухрах явдал байж болзошгүй гэх "The Washington Post"-ын таамаглал анхаарал татаж байна.

Уг нийтлэлд Бээжин Москваг дэмжих бодлогоосоо ухарч, хурлын төгсгөлд хийх хамтарсан мэдэгдэлд нэгдэж магадгүй гэсэн байсан бөгөөд гэхдээ яг ямар алхам хийхийг тодорхой бичээгүй байв. Ши Жиньпин, Жо Байден нар өнөөдөр уулзахаар болсон, уулзалтад Вашингтон ихээхэн найдлага тавьж байгааг энэхүү мэдээллээс харж болохоор байна.

"Их 20"-ийн уулзалтад ОХУ-ыг төлөөлж Гадаад хэргийн сайд С.Лавров оролцоно.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
11 сар 14, 2022 09:11

Hytaduudiin sanaa ni oorsdond ni ashigtai talruu l tsag ymagt ergeh ni todorhoi sanaa gj sabaak shdee

Зочин
Зочин
11 сар 14, 2022 09:11

Орос ах нар хулихдуулаад шаахуудээ хахаха

Зочин
Зочин
11 сар 14, 2022 09:11

Sonirholtoi l ym harj l baiy

Зочин
Зочин
11 сар 14, 2022 09:45

Яаж ч мэднэ ашигтай т�##�руугаа л хөрвөнө биз

Зочин
Зочин
11 сар 14, 2022 10:18

hahaha hytaduudad hezee ch bvv itge

Холбоотой мэдээ

Back to top button