Гадаад мэдээДЭЛХИЙ

Фуат Октай: Таксимд бөмбөг тэсэлсэн хэргийн эздийг дэлхийн хаанаас ч олох болно

Туркийн Истанбул хотод өчигдөр зургаан хүний амь нас үрэгдэн, 81 хүн шархдуулсан халдлага болсон билээ. Энэхүү халдлагад амиа золиослогч оролцсон гэсэн таамаг гараад байсан бол Туркийн Дэд Ерөнхийлөгч Фуат Октай өнгөрсөн шөнө хийсэн мэдэгдэлдээ амиа золиослогч эмэгтэй хүн байсан гэж мэдэгдлээ.

“Халдлага үйлдсэн этгээд эмэгтэй хүн байсан. Халдлагын улмаас зургаан хүн нас барсан. Шархтсан хүний тоо нэмэгдсээр 81-д хүрсэн бөгөөд хоёрынх нь биеийн байдал маш хүнд байна” гэж тэрбээр мэдэгдээд “Энэхүү халдлагыг зохион байгуулсан этгээдүүд Туркт ч бай, дэлхийн аль нэг хязгаарт ч ялгаагүй хайж олоон зохих хариуцлагыг нь хүлээлгэнэ” гэж онцолжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button