УЛС ТӨР

Бага хурлаа угтаж, орон нутгийнхныг дорд үзсэн МАН-ынхан

Өнгөрөгч долоо МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж ирэх арванхоёрдугаар сарын 06-нд Бага хурлаа товлосон. Энэхүү хурлынхаа урьдач болгож, Бага хурлынхаа гишүүдийг орон нутгуудаар явуулав.

Ингэхдээ сургалт хийж буй нэрээр үнэгүй үсчин ажиллуулж, сумын клубт сугалаа сугалуулж, сургалт нэрээр цуглуулж, бараа таваар тараах, баахан архидуулах зэргээр алиатацгаав. "Нохойн идүүрт яс хаяж өгч буй мэт" сонгогчдоо харж буй шалтгаан нь МАН-ын генсекийн томилгоо.

Тодруулбал, “Бага хурлаар генсект Я.Содбаатарын нэр орж ирвэл дэмжээрэй” гэхчлэн хайрцаглаж, орон нутгууд дахь намын хөлүүд дээр багагүй ажиллагаа явуулсан гэх. Нөгөө талд ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан генсекийн албаа давхар хаших туйлын сонирхолтой.

Тэгэхээр МАН-ын Тусгаар тогтнолын ордон дотор дараагийн генсек хэн болох вэ, Д.Амарбаясгаланг явуулах уу, үгүй юу гэдэг яриа ид өрнөж байна. Цаашлаад эл сэдэв нь Тусгаар тогтнолын ордноосоо хальж, өндөрөө авч хөдөө, орон нутгуудаар яваад эхэлчихсэн нь энэ. Бага хурлаа угтаж, иргэдээ нохойтой жишсэн жишээгээр тод харагдана.

МАН өнгөрсөн хугацаанд Ардчилсан намыг 5-6 салгах тактик хэрэгжүүлж, одоо С.Баярцогтыг нь даргаар томилуулах операцаа амжилттай хэрэгжүүлж байгаа. Тус намын демократууд Орос, Баруун хоёртоо худалдагдчихсан. Залуус нь өсөхийн өлөнд нэрвэгдчихсэн, унхиагүй. ХҮН-ынхан МАН-д цэвэр үйлчилж буй. Товчхондоо олон намын тогтолцоо манай улсаас алсарчихсан.

МАН дангаар дарангуйлж, тэр нь даамжирсаар. Эцэстээ сонгогчдоо үс засалт, сугалаа, архидалт төдийхнөөр үнэлэх 21-р зуун дахь бидний дүр төрх иймхэн.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
10 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-11-14 13:23

МАН-ынхан арай хэтэрч байна. Аливаа юм хэмжээтэй байдаг юм шүү

Зочин
Зочин
2022-11-14 13:24

Орон нутагийнхан гэхээр хүн биш үү? Өөрсдөө адгууснхас дор амьттад

Зочин
Зочин
2022-11-14 13:24

Baga dorjlooroi ard tumen hilen ihtei bga shvv

Зочин
Зочин
2022-11-14 13:32

Хараа�##� идээсэй МАН новшнуудыг

Зочин
Зочин
2022-11-14 13:38

Sodbaatar n' deer dee. Amarbayasgalan chin' Zasagaa avsan. Namaa avch ydekh geed ykheldeed bgaa n' alban tushaaliin khenee busuu. Boloogyi deer n' bykh khyanaltiig gartaa avna gee biz dee. Arai arai. Bolij yz.

Зочин
Зочин
2022-11-14 13:52

АМАРБАЯСГАЛАН хулгайчыг намаас битгий хэл засгаас �######�уулж нутаг заан суулгаасай. Жинхэнэ ЖДҮ-ГИЙН ХУЛГАЙЧ

Зочин
Зочин
2022-11-14 15:28

8 жил язартлаа баяжсан МАН

Зочин
Зочин
2022-11-14 15:30

Ха ха МАН ын луйварчид аргагүй.

Зочин
Зочин
2022-11-14 17:30

2-лаа ЖДҮчин ард түмний, бизнесийнхний боломжийг хулгайлсан хулгайчууд. Ийм хүмүүсд хариуцлага тооцдог газар байна уу Монголд

Haliun
Haliun
2022-11-15 07:53

МАН одоо сураггүй болсоон яаж ч өлөнтөөд өнгөрсөн шүү МАН ард түмнээ угаадаснаас дор үзэж олон жил засагллаа одоо болноо шаарууд минь

Холбоотой мэдээ

Back to top button