Гадаад мэдээДЭЛХИЙ
Словен улс анх удаагаа эмэгтэй Ерөнхийлөгчтэй боллоо

Словенд өчигдөр болсон Ерөнхийлөгчийн хоёрдугаар шатны сонгуульд бие даан нэр дэвшигч Наташа Пирц Мусар ялалт байгууллаа. Саналын хуудсыг бүрэн тоолж дуусаагүй байгаа ч тэрбээр 54 орчим хувийн санал авах нь тодорхой болсон бөгөөд өрсөлдөгч, Словенийн Ардчилсан намын нэр дэвшигч Анжей Логара ялагдлаа хүлээн зөвшөөрсөн байна.
Ингэснээр Словен улс түүхэндээ анх удаа эмэгтэй Ерөнхийлөгчтэй болох нь тодорхой болжээ. Сонгуулийн эхний шат өнгөрсөн сарын 23-нд болоход А.Логар 33.96, Наташа Пирц Мусар 26.87 хувийн санал авч байсан аж.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.