Гадаад мэдээДЭЛХИЙ

“Их 20”-ийн уулзалт эхэллээ

Дэлхийн улс төр, эдийн засагт шийдвэрлэх нөлөөтэй тэргүүлэгч 20 улсын “Их 20”-ийн бүлгийн ээлжит уулзалт Индонезийн Бали аралд өнөөдөр эхэллээ.

Индонезийн Ерөнхийлөгч Жоко Видодо уулзалтыг нээж хэлсэн үгэндээ “Шинэ хүйтэн дайныг өрдөхгүй байх”-ыг уриалсан байна. “Бид дэлхийг хувааж болохгүй. Шинэ хүйтэн дайн руу түлхэж болохгүй” гэж тэрбээр хэлжээ.

Илтгэлийнхээ ихэнхийг индонези хэл дээр тавьсан Жоко Видодо дээрх хэсгийг англиар хэлсэн байна. Уулзалт өнөө, маргааш үргэлжлэх бөгөөд ОХУ-аас Гадаад харилцааны сайд Сергей Лавров оролцож байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button