Гадаад мэдээДЭЛХИЙ
Жо Байден Анжей Дудад пуужингийн хэргийг мөрдөхөд бүх талын дэмжлэг үзүүлэхээ амлажээ

Балид болж буй “Их 20”-ийн бүлгийн уулзалтад оролцож буй “Их долоо”-гийн бүлгийн удирдагчид Польшид пуужин унасан асуудлаар шуурхай хуралдаж байгаа талаар бид мэдээлсэн. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден энэ уулзалтыг “Онцгой байдлын дугуй ширээний уулзалт” гэж нэрлэжээ.
Нэгэн сурвалжлагч түүнээс Польшийн хэрэг явдалтай холбоотой шинэ мэдээлэл байгаа эсэхийг асуухад “Үгүй” гэж ганц үгээр хариулсан байна. Тэрбээр Польшийн Ерөнхийлөгч Анжей Дудатай утсаар ярьж, пуужин унасан хэргийг мөрдөн шалгах ажилд бүх талын дэмжлэг үзүүлэхэд бэлэн гэдгээ илэрхийлсэн байна.
“Их долоо”-гийн бүлгээс гадна Умард Атлантын цэргийн эвсэл, Цагаан ордон мөн энэ чиглэлээр ажиллаж байгаа боловч одоогоор аль нэг улсыг буруутгаагүй байгаа талаар ВВС мэдээллээ.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.