Гадаад мэдээДЭЛХИЙ
Жо Байден Д.Трампын мэдэгдлийн талаар сэтгэгдэл хэлэхгүй байна

АНУ-ын Ерөнхийлөгч асан Доналд Трамп 2024 оны Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө гэдгээ албан ёсоор зурлаж, хүсэлтээ Холбооны сонгуулийн комисст хүлээлгэж өгсөн билээ.
Индонезийн Балид томилолтоор очсон сэтгүүлч нар Ерөнхийлөгч Жо Байденаас энэ талаар асуухад ямар ч сэтгэгдэл хэлэхгүй байгаа аж.
Сэтгүүлч нар Ерөнхийлөгчийг Бали дахь Хутаны ойд явж байх үед энэ талаар асуусан бөгөөд Жо Байден дэргэдээ байсан Францын Ерөнхийлөгч Эммануэль Макронтой харц солилцсоноо тайлбар өгөхөөс татгалзсан гэнэ.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.