Гадаад мэдээДЭЛХИЙ

“Катар 2022”: Цэнгэлдэхийн барилга дээр амиа алдсан иргэдийн ар гэр хариуцлага нэхэж байна

Британийн ВВС агентлаг “Катар 2022” хөлбөмбөгийн ДАШТ-ий бүтээн байгуулалтад ажиллаж байгаад амь насаа алдсан цагаач ажилчдын ар гэрийхнийг сурвалжилж, Катарын эрх баригчдаас хариуцлага нэхэх хөдөлгөөн өрнүүлж байна.Тус агентлаг энэ асуудлыг олон жилийн өмнө гаргаж тавьж, эрэн сурвалжилж байсан бөгөөд Балбаас хийсэн сурвалжилгаа өнөөдөр цахим хуудастаа нийтэлжээ.

Нийтлэлд, ДАШТ-ий бүтээн байгуулалтад амь насаа алдсан Өмнөд Азийн цагаач ажилчдын ар гэрийнхэн нийлээд таван сая гаруй хүн байгаа талаар өгүүлээд, Катараас цогцос ачсан ээлжит онгоц энэ сарын 10-ны өдөр Катмандуд ирснийг тосож, нөхцөл байдлыг зурагласан байв.

Умеш Кумар Ядав

QR 644 дугаартай уг нислэгээр 32 настай Умеш Кумар Ядавын цогцос ирсэн бөгөөд эцэг нь Катмандугаас 250 км-т амьдардаг, туйлын ядуу хөгшин байсан гэнэ. Сэтгүүлчид цогцсыг ар гэрийнхэнд нь хүлээлгэж өгөхөөс эхлүүлээд оршуулах ёслолд нь хүртэл байлцжээ. Талийгаачийн ар гэрийнхэн хүү нь чухам ямар байдалд амиа алдсан, юу болсон талаар мэдээлэлгүй байсан бөгөөд боломжтой бол буруутай этгээдүүдэд хариуцлага тооцох хүсэлтэйгээ хэлж байсан аж.

Талийгаачийг оршуулах ёслол

ВВС энэ мэтчилэнгээр Катарт ажиллаж байгаад нас барсан иргэдийн ар гэрийнхэнтэй тусгайлан уулзаж, нөхцөл байдлыг тодруулан сурвалжилжээ. Нас барсан иргэдийн зарим нь өнгөрсөн сарын 27-нд буюу бүтээн байгуулалт дуусахаас хэдхэн хоногийн өмнө нас баржээ. Өөрөөр хэлбэл, Катарт одоо ч цагаач ажилчид амиа алдсан хэвээр байгаа гэнэ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button