Гадаад мэдээДЭЛХИЙ

Технологийн салбарын ажиллах хүчний цомхотгол Энэтхэгт хамгийн хүнд тусна

“Твиттер”, “Мета” тэргүүтэй технологийн аварга компаниуд ажлын байраа огцом танаж байгаа билээ. Тэгвэл энэ нь цөөхөн хэдэн аваргууд биш, нийт технологийн салбарыг хамарсан үзэгдлийн эхлэл байсан нь тодорхой болжээ.

Энэ нь технологийн салбар өндөр хөгжсөн, энэ салбартаа олон ажлын байр бий болгодог улсуудад хүнд тусах нь мэдээж хэрэг. Яг ийм, хамгийн их хохирох улсын жагсаалтыг Энэтхэг улс тэргүүлж байна.

Тус улсын технологийн салбарын компаниуд ажлын байраа цомхотгож байгаатай холбоотойгоор ажилчид дуу хоолойгоо илэрхийлж эхэлсэн байна. “Edtech Byju's”, “Unacademy” зэрэг компаниуд аль хэдийнэ хэдэн зуун ажилтнаа цомхотгожээ.  

Энэтхэг улсад технологийн салбар өндөр хөгжсөн бөгөөд ажлын байрны тоо хэмжээ, эзлэн хувийн жин өндөр байдаг. Тийм ч учраас салбарыг дайраад буй цомхотголоор олон мянган хүн нэгэн зэрэг ажилгүй болж, улс орны нийгэм эдийн засагт хүчтэй цохилт өгөх нь тодорхой байгаа юм.       

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button