Гадаад мэдээДЭЛХИЙ

Польшид унасан пуужин АНУ, Европын холбооны харилцааны шархыг сэдрээв үү

Умард Атлантын цэргийн эвслийн гишүүн Польш улсын нутаг дэвсгэрт уржигдар пуужин унаж, хоёр хүний амь нас хохирсон харамсалтай хэрэг гарч, УАЦЭ-ийн дүрмийн Тавдугаар зүйл заалт “амь орох” асуудал яригдсан билээ. Тэрхүү тавдугаар заалтад Эвслийн гишүүн аль нэг улс руу гаднаас довтолсон тохиолдолд бусад нь мөн довтолгоонд өртсөн гэж үзэж шууд хамгаалах тухай заасан байдаг. Өөрөөр хэлбэл, пуужинг ОХУ харвасан нь батлагдсан тохиолдолд УАЦЭ дайнд татагдан орох нөхцөл байдал бодитойгоор үүссэн юм.

Азаар пуужинг ОХУ биш, Украины талаас харвасан болж таарч, байдал намжиж байх шиг байна. Гэсэн ч энэ асуудалд гаргасан АНУ-ын хандлага Европын холбоо, АНУ-ын харилцааны эмзэг цэгийг хөндчих шиг боллоо. Тэр нь юу гэвэл, АНУ тавдугаар дүрмийг дагах хүсэлгүй гэсэн мессеж юм. Пуужин унасны дараа сэтгүүлчид АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байденаас пуужинг ОХУ харвасан гэсэн мэдээлэл үнэн эсэхийг асуухад “Магадлал бага” гэхээс өөр үг хэлээгүй.

Энэ бол Польш, нарийндаа Европын холбооны хүсэж байсан реакц яавч биш. Жо Байдены байр суурь Брюссельд Вашингтон ОХУ болон Европын холбооны хооронд өрнөж байгаа асуудалд биечлэн оролцох ямар ч хүсэлгүй гэдгийг харуулсан талаар хэвлэлүүд бичээд эхэлж. Түүнд Тавдугаар зүйлийг батлах эсэх тал дээр Европ, АНУ-аараа талцан маргалдсан дөрвөн жилийн өмнөх Их долоогийн бүлгийн уулзалтыг эш татсан байсан нь учиртай.

2018 оны зургадугаар сард Канадад өнгөрсөн сарын эхээр болсон “Их долоо”-гийн бүлгийн уулзалтын үеэр бусад зургаан улсын удирдагчид Д.Трампын эсрэг нэгдэж, АНУ- ын Ерөнхийлөгч уурандаа Германы Канцлер Ангела Меркель рүү чихэр чулуудан шуугиан тарьж байсан юм. АНУ-ын улс төр судлаач Иэн Брэммэрийн бичсэнээр, уг үйл явдал болохоос өмнө бүлгийн гишүүн зургаан орны удирдагчид нийлээд Д.Трампыг уулзалтын эцсийн үр дүнгийн баримт бичигт гарын үсэг зурахыг шаардаж байжээ. Шаардлагад автсан Д.Трамп тухайн үедээ байдалд орж, улмаар гарын үсгээ зурчихаад дараа нь А.Меркелийн зүг явж очон хүрэмнийхээ халааснаас хоёр ширхэг “Starburst” чихэр гарган ирж ширээн дээр нь шидээд “За Ангела, одоо “Надад юу ч өгч байгаагүй” гэж битгий хэлээрэй” гэж хэлсэн гэдэг.

Ингээд зогсохгүй уулзалтыг хугацаанаасаа өмнө орхин гарч, нутаг буцаж явахдаа “Үр дүнгийн баримт бичигт зурсан гарын үсэг нь хүчингүй, хүлээн зөвшөөрөхгүй” хэмээн зарлаж байв.

Энэ шуугиант үйл явдлын дараа хоёр улсаас гаргасан хариу үйлдлүүд нь АНУ-аас зөвхөн Германыг төдийгүй Европыг зааглахад чиглэгдэж байгаа талаар шинжээчид бичсээр буй.

А.Меркель П.Трамптай муудалцахаасаа жилийн өмнө буюу 2017 оны “Их долоо”- гийн бүлгийн уулзалт “Бидний бусдаас бүрэн хамраалтай байсан цаг хугацаа дууслаа. Европууд хувь заяагаа өөрсдийн гарт атгах цаг болсон” гэж мэдэгдсэнийг шинжээчид энэ геополитикийн утгаар хүлээж аван “Герман АНУ-аас хамааралгүй болох үйл явцыг эхлүүлж байна” хэмээн тайлбарласан. Энэ бол Д.Трамп УАЦЭ-ээр аюулгүй байдлыг нь хангуулсны төлөө Европын орнуудаас жилд 330 тэрбум евро төлөхийг шаардаж, тэгсэн мөртлөө УАЦЭ-ийн дүрмийн Тавдугаар заалтыг батлахгүй чимээгүй суугаад байсан тэр үе юм. “Foreign Policy” сэтгүүлийн нийтлэлч Д.Трампын энэ эс үйлдлийн талаар бичсэн нийтлэлдээ

 “Тавдугаар заалтын тухайд Д.Трампын гаргаж буй энэхүү “чимээгүй суулт” нь үнэн хэрэгтээ УАЦЭ рүү хийж байгаа дайралт юм. Д.Трамп аюулгүй байдлыг нь хангасныхаа төлөө гэдэг нэрээр 330 тэрбум евро шаардаж байгаа. Тэгсэн атлаа аюулгүй байлгана, хамгаална гэсэн баталгаа өгөхгүй байна. 1990-ээд онд худалдаачин, бизнесмэнүүдээс татвар авч, хариуд нь аюулгүй байдлыг хангадаг хэсэг бүлэг байдаг байсан. Тэднийг бид “дээрэмчид”, “дарамтлагчид” гэж нэрлэдэг. Гэтэл Д.Трампын Европ дахь түншүүддээ тавьж байгаа санал нь тэднээс ч дор, доромжлол гэж хэлэхэд болохоор зүйл юм” хэмээн бичиж байв.

Эцсийн дүндээ Тавдугаар заалт батлагдсан. Гэхдээ хэрэгжүүлэх сонирхол АНУ-д огт байхгүй байж мэдэхийг Польшийн хэрэг харуулчих шиг боллоо. Ийм үйл явдлын дараа Европын холбоо олон жил яригдсан нэгдсэн армитай болох санаа идэвхжих учиртай. Түүнчлэн, Вашингтоны санааг тодруулж авснаараа Европт дайны гал намжих нөхцөл болохыг ч үгүйсгэхгүй юм.  

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
16 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-11-17 08:56

Польшид соци�##�ист хамтын нөхөрлөлийн орнууд гэж байх үед Украйнд �##�дсан газар нутгаа эргүүлэн авах маш сайхан ш�##�таг ш�##�тгаан үүслээ дээ

Зочин
Зочин
2022-11-17 08:57

Тэгвэл зориудаар ЗЕЛЕНСКИЙ ОРОСУУДЫГ БУРУУТГАХАР ПҮҮЖИНГ ХАЯСАН БАЙХ

Зочин
Зочин
2022-11-17 10:56
Reply to  Зочин

угаасаа тиймшдээ

Зочин
Зочин
2022-11-17 08:58

Хаха оростой шууд тулахаас үнэндээ айж бгаа хэрэв өөр нэг дорой улс ингэсэн бол яаж сүрийг үзүүлж солиорч байх бол оо үнэндээ НАТО-30 улс гэж томорч бгаа ч ганц цөмдөхөд л бүгд сүйрнэ шүү дээ ташираараа…

Зочин
Зочин
2022-11-17 08:59

Америк Украины дайнд Польшийг уруу татах ажиллагаа эхэлж. Өдөөн хатг�##�га байх дэлхийн хэмжээний өргөн болгох гээл өвгөн Байден ядаж байна шүү.

ЗОЧИН
ЗОЧИН
2022-11-17 09:23

ПУТИНЫ ХАМГИЙН ИХ ХҮСЭН ТАЧААДАН БУЙ МӨРӨӨДӨЛ !!! ДААНЧ БИЕЛЭХГҮЙ !!!

Зочин
Зочин
2022-11-17 09:24

Olon tahnii tatsan ch ym boljiindooo yaj suusan bgaen

Зочин
Зочин
2022-11-17 09:56

Хорон санаа өвөрлөж Оросыг гүтгэх гэсэн с�##�бадайн санаа

Зочин
Зочин
2022-11-17 10:15

Зеленский ямар гээч нөхөр вэ Польшийг Оросын эсрэг дайнд татан оролцуулж дайтах гэсэн биш газар нутгаа хуваах байд�##� үүсгэдэг

Зочин
Зочин
2022-11-17 10:46

Өдөөн хатг�##�ага. 20 зууны эхээр ЯпонХятадруу довтлохдоо йм ага хэргэлэсэн.Герман Польшд 1939 онд довтож дэлхийн 2р дайныг эхлэхдээ. Отто Скроценоор удирдуулсан бүлэг Польшын хилээс Германруу г�##� нээгээд. Эргээд дайн зарласан шүүдээ. Энэ эртнй арга.

Зочин
Зочин
2022-11-17 12:46

Зеленский еврейн хатг�##�га хорон санааг АНУ мэдэж өрнөд Европынхон болгоомжилж жинхэнэ Аюултай Европчууд тулгарахаас сэрэмжилж нухацтай хандах болж бна.

Зочин
Зочин
2022-11-17 15:39

Хоорондоо �##��##�цаад бай. Удахгүй бүх улсууд холбооноос гарах байлгүй

хүннү
хүннү
2022-11-17 18:23

Польш НАТО-ын гишүү орон. Гэтэл Украйн Польшруу хоёр пужин харваад хоёр хүнийг �##�члаа. Одоо НАТО дүрмээрээ Украйнд цохил өгөх ёстой юм биш үү? Эсвэл Зелоничка оросыг хорлох гээд өөрийгөө хоролснуу? Украйнчууд их башир аргатай юм. Оросуудын хэлдэг Украйнчууд Эмнэлэг сургууль зэрэг �##�ь болох энгийн иргэд олноор төвлөрдөг газарт цэргүүдээ байрлуулдаг гэсэн нь үнэн байна.

Зочин
Зочин
2022-11-17 18:58

Манайх Байг�##�ь нуураас авах хэрэгтэй, Зэвсэгт хүчнээ яг одоо дайруулаад Оросууд сульдчихсан байгаа

Zochin
Zochin
2022-11-17 21:10

Bugd l bicheed bga shu de,ANU oorsdoo bish hunii garaar baildaj Orosig suitgeh,esvel sulruulahig husej buig,shuud oorsdoo baildahaas unendee imeej bga..

Zochin
Zochin
2022-11-17 21:12

Jirinovskii 5-6 jiliin omno Poland,Ukrainaar damjuulj dain hiih bh gej helj bsan bdag...

Холбоотой мэдээ

Back to top button