СПОРТ
"Manchester Evening News": Багийн дийлэнх нь Роналдуг явуулахыг хүсэж байна

"Манчестер юнайтед" багийн тоглогчдын дийлэнх нь довтлогч Криштиану Роналдуг багаасаа явуулахыг хүсэж байгаа гэсэн мэдээлэл "Manchester Evening News"-д гарчээ. Мэдээлэлд багийн гишүүдийн ихэнх нь Роналдугүйгээр тоглох хүсэлтэй байгаа, тэд Өвлийн солилцооны цонх нээгдэхээс өмнө явах ёстой гэж үзэж байна гээд хагас хамгаалагч Бруну Фернандешийн нэрийг дурдсан байна.
Үүнээс өмнө Криштиану Роналду хэвлэлд багийн ерөнхий дасгалжуулагч тен Хаагийг хүндэлдэггүй хэмээн ярьж, тен Хааг хариуд нь Роналдуг дахиж тоглуулахгүй гэж мэдэгдээд байв.
Криштиану Роналду сэтгүүлч Пирс Морганд сэтгэл хөдлөл ихтэй яриа өгсөн бөгөөд эхний хэсэг нь цацагдаад байгаа юм.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.