Жереми Хант: Санхүүгийн шуургатай нүүр тулах цаг ирлээ

Британи улс угтан буй эдийн засгийн хямралд хөл алдчихгүйн тулд түүхэн дэх хамгийн хатуу чанд төсвийг боловсруулсан талаар Сангийн сайд Жереми Хант мэдээлэл хийлээ. Тодруулбал, зарлагыг 54 тэрбум фунтээр танаж, саяхан 31 тэрбум фунтээр нэмэгдсэн татварыг дахин 24 тэрбумаар нэмэгдүүлсэн төсөл орж ирж байгаа аж.
Инфляци 11.1 хувьд хүрч сүүлийн 41 жилд байгаагүйгээр өссөн, улсын гадаад өр нэмэгдэж, хяналтаас гарахад ойрхон байгаа зэрэг нь ийм төсөв боловсруулахад хүргэжээ. Орлогын албан татварыг зургаан жилээр царцаах бөгөөд ингэснээр иргэдийн орлого өснө. Гэвч орлого ихсэх тусам татвар нэмэгдэх өөр механизм давхар ажиллуулах тул иргэд өндөр татвартай хэсэг рүү орж, илүү татвар төлөх юм байна.
Сангийн яамны эх сурвалжийн хэлснээр, одоо боловсруулагдсан төсөл батлагдвал татварын нэмэгдэл нь тус улсын нэг өрхөд 854 фунтын бодит дарамт учруулна гэсэн тооцоо гарчээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.