Гадаад мэдээДЭЛХИЙ

Британи: Сурагч хүү рүү мессеж бичсэн эмэгтэйг шүүж байна

Британийн Уайт арлын дунд сургуулийн ажилтан эмэгтэй 15 настай сургагч хүү рүү насанд хүрэгчдийн агуулгатай мессеж бичсэн хэргээр шүүгдэж байна. Тэрбээр хоёр сарын хугацаанд 3000 гаруй мессеж бичсэн талаар “Daily Mail” мэдээллээ.

Каус хотын “Cowes Enterprise College” дунд сургуулийн ажилтан 24 настай Эллен Кэдман-Смитийг тус сургуулийн 15 настай сурагч хүүгийн ээжээс мэдүүлсэн гомдлоор шалгаж байгаа аж.

“Е” гэх нууцалсан хаягнаас тэрбээр хүү рүү “Би чамд дурлачихсан юм шиг байна”, “Би чамайг ямар их хүсэж байна вэ” гэх мэтээр 3000 гаруй удаа мессеж бичсэн байжээ.

Цагдаа нар гомдлын мөрөөр шалгалт явуулахад шүүгдэгч эмэгтэй сурагчийн сурлагатай холбоотой асуудалд дэмжлэг үзүүлж, улмаар мессеж бичдэг болсон нь тогтоогдсон байна. Шүүх энэ хэргийг хараахан эцэслэн шийдээгүй байгаа ажээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button