Гадаад мэдээДЭЛХИЙ

Бүгд найрамдах нам Украинд үзүүлэх тусламжийг багасгахгүй

АНУ-ын Конгрессийн төлөөлөгчдийн танхимд олонх болсон Бүгд найрамдах нам Украинд үзүүлэх тусламжийн хэмжээг багсгахгүй гэж “Ройтерс” агентлаг мэдээллээ. Агентлаг Бүгд найрамдах намаас Төлөөлөгчдийн танхимд Техас мужаас сонгогдсон, Гадаад хэрэг эрхэлсэн комиссыг тэргүүлэх магадлал өндөртэй буй Майкл Макколтой холбогдож дээрх байр суурийг авсан байна.

“Миний бодлоор “Америк хамгийн тэргүүнд” гэдэг бол УАЦЭ болон холбоотнууддаа туслах явдал юм. Мөн бид тэнд биечлэн очоогүй ч гэсэн Украинд туслах явдал гэж бодож байна. Украинд явуулж байгаа манай улсын бодлого бол дэлхий дахин мөргөлдөөнөөс сэргийлэх юм. Энэ бодлого өөрчлөгдөхгүй учраас Украинд тусламж бас өөрчлөгдөхгүй гэсэн үг” гэж Майкл Маккол хэлжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Zochin
Zochin
2022-11-17 21:20

System oorchlogdohgui bol neg nam nogoogoor soligdood shal hudlaa,ter tusmaa Amerikd...

Холбоотой мэдээ

Back to top button