Улс төрийн халуун сэдэв

Л.Оюун-Эрдэнэ хэлсэндээ хүрч "ковид-19"-ийн хуулиа сунгахгүй бол сонгон шалгаруулалтгүй дарга нар явна

Эрх баригч намынхан "Цар тахлын хуулиа" гурвын гурван удаа сунгаж, хэмжээгүй эрхт хаант засаглалаа бүрэн утгаар нь тогтоов. Эл хууль МАН-д боломж, ард түмэнд хаалт болж ирлээ.

Гурав дахь удаагийн хууль бус сунгалт арванхоёрдугаар сарын 31-нээр дуусгавар болно.

Өнгөрөгч лхагва гарагт Засгийн газар хэлэлцээд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "сунгахгүй" гэдэг байр суурийг илэрхийлсэн байдаг. Үүнийхээ учрыг байнгын хороогоор хэлэлцэнэ гэчхээд өдгөө ч таг.

Тэгвэл эл хуулийн хугацаа дуусмагц 3.2-т “...албан тушаалтныг сонгон шалгаруулахаар хуульчилсан зохицуулалтыг энэ хуулийн үйлчлэл зогссон өдрөөс эхлэн тухайн хуульд заасан хугацааг баримтлан хэрэгжүүлнэ” гэх заалтын дагуу албан тушаалд хүрсэн хүмүүсийн томилгоонууд сөхөгдөж, суудал нь ганхана гэсэн үг.

Ямартай ч цар тахлын хуулийн дээрх заалтыг ашиглан сонгон шалгаруулалтгүйгээр албан тушаалд томилогдсон хүмүүсийг дараах хоёр бүлэгт ангилан ялгамжилж болохоор.


Нэгдүгээрт, Сонгон шалгаруулалтгүйгээр томилогдож, одоо ч албан тушаалдаа байгаа хүмүүсийн бүлэг:

ТӨБЗГ-ын даргаар Б.Цэнгэл: Тэрбээр Дарханд нэр дэвших мөрөөдлөөсөө жийгдсэн, У.Хүрэлсүхийн сайн найз.

УБЕГ-ын дарга Д.Дэлгэрсайхан: Тэрбээр эл албан тушаалдаа 2020 оны наймдугаар сарын 05-нд ирсэн. Өмнө нь тус газрынхаа дэд даргаар ажиллаж байв.

"МИАТ” ТӨХК-ийн Дотоод аудитороор Н.Цагаанхүү: Түүнийг ЗГХЭГ-ын дэд даргаар томилох тохироо хийгдсэн ч Л.Оюун-Эрдэнэ дэмжээгүй тул “МИАТ” ТӨХК-ийн Коммер эрхэлсэн дэд захиралд лоббидсон ч нааштай шийдэгдээгүй тул эцэстээ энэ албан тушаалд томилсон. Оймсчдын сайн найз, УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдийн дэмжлэгээр МХЕГ-ын даргаар томилогдож байсан.

Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Н.Ууганбаяр.

Цаашлаад Засгийн газар харьяа агентлаг, газрын дарга нарынхаа бүх дарга нарыг үүрэг гүйцэтгэгчээр томилсон гэж хэлж болно. Тухайлбал, "Үндэсний давхар даатгалын компани” нэртэй төрийн өмчит ХК-ийн даргаар Б.Батбаяр, Стандарт, хэмжил зүйн газрын даргаар Б.Билгүүн, Мал эмнэлгийн ерөнхий газрын даргаар Д.Батчулуун гэхчлэн эл жагсаалт цааш хөвөрнө.

Энд онцлон дурдахад, сая давхар дээлтэй сайд нараа нэмж засаг хөдөлсөн их нүргээнээр сайдуудаа дагаад дэд сайд нарын томилгоо ч хийгдсэн. Тэд бүгд крандуулсан дарга нарын эгнээнд орохыг тэмдэглэе.


Хоёрдугаарт, Сонгон шалгаруулалтгүйгээр томилогдож байсан ч, дахиад өөр албан тушаал руу сэлгэсэн хүмүүсийн бүлэг:

А.Ариунболд: ТӨБЗГ-ын дэд даргаар сонгон шалгаруулалтгүй томилогдож байсан. Өнгөрөгч дөрөвдүгээр сард "Дарханы төмөрлөгийн үйлдвэр"-ийн даргаар томилогдож саяхан чөлөөлөгдсөн билээ. Тэрбээр УИХ-ын дарга Г.Занданшатарын хүн гэгддэг. Тухайлсан албан тушаал дээр очих бүрдээ спикерийн нэр нөлөөг ашигладаг хэмээн хөшигний ард яригддаг.

ШШГЕГ-ын даргаар Г.Загджав: Ц.Анандбазарын найз, бизнесийг хамгаалагч, МАХН-ын дарга Н.Энхбаярын гарын хүн хэмээн хэвлэлд бичигддэг. Эл албан тушаалд томилогдонгуутаа хурандаа цолоо сэргээлгэсэн.

Энэ мэтчлэн крандуулагсадын уртаас урт нэрсийн жагсаалт цааш хөвөрнө. Яам, агентлагийн харъяа байгууллагууд, аймаг, сумдад хичнээн хүн шууд томилогдсон бэ гэдэг тоо хэдийнэ 1000 давсан байдаг. Хамгийн гол нь цар тахлын хууль үйлчилж буй энэ цаг дор хамаг томилгоог нь Засгийн газар хийчихэж байгаа тул ТАЗ яг л шүдгүй арслан лугаа л энэ бүх томилгоог хүлцэхээс аргагүй гэж өөрсдийгөө өмөөрсөөр ирсэн билээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
12 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-11-18 09:31

Цаг үе ийм угаасаа одоо хөл хориогоор яахав болж үз

Зочин
Зочин
2022-11-18 09:31

Zow2 talhnii mongoo olohiin tuld hodolmorloh heregtei bn

Зочин
Зочин
2022-11-18 10:00

ИНЕГ-ЫН ДАРГЫН ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧ С.МӨНХНАСАНГАА БАС ОРУУЛАХАА МАРТЧЖЭЭ......

Зочин
Зочин
2022-11-18 10:12

Өөр яахын сунгах гээд ч ард иргэд хүлээж авахгүй шдээ

Зочин
Зочин
2022-11-18 10:14

Зөв д�##�имдуулж зарим хууль хэрэгжүүлэхгүй байгаа дураараа загнасан дарга нар олон бий

Стар
Стар
2022-11-18 10:54

Нийгмийн хариуцлагын хамгийн доод шатны хороо багийн ажил хог новш болсон цагт төрийн ажил ийм б�##�иар б�##� ц�##� төвөгтэй бу�####�д гай уддаг байх нь аргагүй шүү дээ

Зочин
Зочин
2022-11-18 11:16

Хороо дүүргийн бичиг баримт хөөцөлдөх ажил ийм байхад. Төрийн ордонд бүүр шийдэгдэхэд хэцүү л байдаг байх

Зочин
Зочин
2022-11-18 14:11

МАН-ын Ерөнхий нарийн Бичгийн дарга, ЗГХЭГ-ын дарга Амарбаясг�##�анд их хэмжээний хахууль өгч /нисэхийнхэний яриагаар/ ИНЕГ-ын даргын хуурамч Дамбийжаа болсон Мөнхнасанг хамгийн түрүүнд 1-рт хусахыг Иргэний нисэхийн с�##�барынхан тэсэн ядан хүлээж байгаа шүү. Юу ч мэдэхгүй МАН-ГАР байж шуурхай хур�##� нэрээр дарга нараа цуглуулаад Ноён зангаар Барлагуудаа загнаж байгаа юм шиг үргэлж хараан зүхэж дарамтанд оруулна. Амарбаясг�##�ангийн цүнх баригч нарыг, Мишээлийн Энхамг�##�ангийн үйлчлэгч нарыг, өөрийнхөө нуудгайнуудыг ИНЕГ-т ногоон гэрлээр дарга болгож нисэхийн мэргэжлийн ажилтнуудаа доромжилж байгаа адгийн шаар. Суусан газраасаа шороо атгана гэгчээр "дарга" нэр зүүж ажиллах бүртээ ИНЕГ-аас байнга мөнгө хумс�##�ж байсан жинхэнэ хуулийн хулгайч гэвэл Мөнхнасанг л нэрлэх байх. Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд яаж ийм хулгайчийг ИНЕГ-ын даргаар томилон ажиллуулж чадаж байнаа. Хэлсэн үгэндээ эзэн болж онгоцны билетийн үнийг хэдэн хувиар бууруулахаа хэлж чадахгүй, ажлаа бүүр ч хийж чадахгүй байгаа хүүхэмсэг, модон толгойт, нисэхийн боловсрол мэдлэг дорой, цагтаа ЯЛЛАГДАГЧ байсан энэ заваан Мөнхнасанг ажлаас нь х�##�ж, НИСЭХИЙНХЭНИЙ нурууг тэнийлгэж өгнө үү .

Зочин
Зочин
2022-11-18 14:25

ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМНЫ ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА ЭРДЭМБИЛЭГ ХУУЛЬ БУС ТОМИЛГООТОЙ

зочин
зочин
2022-11-18 15:51

ЧОНО БОРООНООР, ХУЛГАЙЧ ЧӨЛӨӨНӨӨР ГЭДЭГ. КОВИДЫГ ДАЛИМДУУЛЖ ТӨРИЙН ӨНДӨР АБАН ТУШААЛД ОЧСОН ХООСОН ТОЛГОЙТОЙ БАРДАМ АМТАЙ САГСУУ ГАРУУДЫГ ОДОО ЧӨЛӨӨЛЖ ЯВУУЛ. ТӨРИЙН АЛБАНД БЭЛТГЭГДСЭН, ӨНДӨР БОЛОВСРОЛ МЭДЛЭГ ТУРШЛАГАТАЙ ХҮН ТОМИЛОГДДОГ БОЛОХООС УЛС ТӨРЧДИЙНШАХААНЫ СУГНЫ ҮСНҮҮД ТОМИЛОГДОХ ЁСГҮЙ. ОЮУНЭРДЭНЭ САЙД ХЭЛСЭНДЭЭ Л БАЙХ ХЭРЭГТЭЙ.

Батхуяг
Батхуяг
2022-11-18 16:09

Төрийн �##�баны мерит зарчимыг зөрчиж томилогдсон ЭХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Тавинбөх гэдэг чөтгөр �######�аа

gunaa
gunaa
2022-11-18 18:46

ariin haalga hetsuu shuu, amaa medej buraarai ! gej yu gesen ug ve?

Холбоотой мэдээ

Back to top button