Гадаад мэдээДЭЛХИЙ

Газын зурваст дүрвэгчдийн байр шатаж олон хүн амиа алдлаа

Газын зурвасын Жабалия хэмээх газар байдаг дүрвэгчдийн байр шатаж багаар бодоход 21 хүн амиа алдсан талаар ВВС агентлаг мэдээллээ. Амиа алдсан 21 хүний 10 нь хүүхэд байжээ. Галыг унтрааж, объектыг хяналтдаа авсан ч шалгалт бүрэн дуусаагүй байгаа тул хохирогчдын тоо нэмэгдэх магадлалтай юм байна.

Газын зурваст найман дүрвэгсдийн байр байдгийн нэг нь ийнхүү шатжээ.  

Израилийн Батлан хамгаалахын сайд Бенни Ганц галын улмаас хохирсон иргэдийг Израилийн эмнэлгүүдэд эмчлүүлэх боломжоор хангана гэж амалсан байна. Газын зурвас нь дэлхийн хүн ам хамгийн шигүү суурьшсан хэсэг бөгөөд 2.3 сая хүн амьдардаг нь 1 км2 талбайд 5700 хүн гэсэн үг юм. Үүнээс гадна дүрвэгсдийн найман хуаранд 600 мянган дүрвэгч амьдардаг хэмээн НҮБ-ын тайланд бичжээ.  

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Стар
Стар
2022-11-18 11:00

Энхийн цагт хөлс гаргаад ч нэмэргүй болсон цаг үед дайн үнэхээр аюултай хямр�##� үзүүлж байна даа

Холбоотой мэдээ

Back to top button