Гадаад мэдээДЭЛХИЙ

Малайзын Боинг онгоцыг унагасан этгээдүүдэд ял оноож, хохирогчдод 16 сая ам.доллар олгохоор боллоо

Нидерландын Гаагийн шүүх Донбассын дээгүүр нисэж явахдаа пуужинд оногдон сүйрсэн Малайзын иргэний агаарын тээврийн Боинг онгоцтой холбоотой хэргийг шийдлээ.

Шүүхээс хэрэгт буруутгагдаад байсан дөрвөн хүний гурав нь болох Игорь Гиркин, Сергей Дубинский, Украины иргэн Леонид Харченко нарт насаар нь хорих ял оноож, хохирогчдын ар гэрийнхэнд 16 сая еврогийн нөхөн төлбөр олгохоор болжээ.

Хэрэгт буруутгагдаад байсан дөрөв дэх хүн болох ОХУ-ын иргэн Олег Пулатовыг харин гэм буруугүйд тооцсон байна.

Малайзын онгоцыг Донбассын дээгүүр нисэж байхад “Бук” зенитийн пуужингийн цогцолбороос харваж устгасан нь мөрдлөгийн явцад тодорхой болсон билээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button