ЭДИЙН ЗАСАГЭдийн засгийн уул уурхай

“Рио Тинто” жижиг хувьцаа эзэмшигчдэд санал болгосон үнийн дүнгээ нэмлээ

“Рио Тинто” компани нь “Туркойс Хилл Ресурс” компанийн 51 хувийг эзэмшдэг бөгөөд 100 хувь эзэмших зорилгоор үлдсэн 49 хувийг эзэмшдэг жижиг хувьцаа эзэмшигчдэд нэгж хувьцаа бүрт 33.4 канад доллар санал болгосон билээ.

Жижиг хувьцаа эзэмшигчдээс “Pentwater Capital Management” болон “SailingStone Capital Partners” компаниуд энэ саналыг эрс эсэргүүцэж, улмаар хувьцаа эзэмшигчдийн хуралд санал өгөх эрхээ эдлэхгүй, үлдсэн хувьцаа эзэмшигчид саналыг хүлээж авсан тохиолдолд маргаанаа арбитраар шийдэхээр тохироод байсан юм.

Тэгвэл “Рио Тинто” жижиг хувьцаа эзэмшигчдийн шаардлагад буулт хийж, нэгж хувьцаа бүрт санал болгосон 34.4 канад долларын саналаа 43 канад доллар болгон нэмэгдүүлж, “Pentwater Capital Management” болон “SailingStone Capital Partners”-тай хүрсэн тохироогоо цуцалжээ. Ингэснээр “Рио Тинто” жижиг хувьцаа эзэмшигчдийн хэлэлцээр анх санал болгосноос 67 хувиар нэмэгдүүлсэн дүнтэйгээр дахин эхлэхээр болж байгаа юм.

“Рио Тинто” сүүлд гаргасан албан мэдээлэлдээ энэ талаар дурдаад “Нэгж хувьцаа бүрт 43 канад долларын санал эцсийнх, дахиж нэмэгдүүлэхгүй” гэдгээ онцолжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button