Гадаад мэдээДЭЛХИЙ

АНУ-ын эрх баригчид Украинд туслах нэрээр мөнгө завшдаг уу

АНУ-д сонгууль болж Конгрессын төлөөлөгчдийн танхим бүрэн бүрэлдэхүүнээрээ, Сенат хэсэгчлэн солигдсон билээ. Энэ сонгуульд сөрөг хүчин БНН амжилттай оролцож, Төлөөлөгчдийн танхимд олонх болж, Сенат дахь суудлынхаа тоог нэмэгдүүлж чадсан. Тэгвэл Конгрессын Төлөөлөгчдийн танхимд олох болсон БНН-ын хэсэг гишүүдээс Украин руу илгээх тусламжийг санхүүжүүлэх хуулийн төсөл санаачилж, өргөн барьжээ.

Энэхүү хуулийн төсөлд Украинтай холбоотойгоор төсвөөс гадагшилсан мөнгөн хөрөнгийн зарцуулалтад аудит оруулах тухай агуулга байгаа нь анхаарал татаж байна. Тодруулбал, БНН Ардчилсан намыг Украинд тусламж үзүүлэх нэрээр санхүүгийн будилаан хутгаж өөрсдөө дундаас нь завшиж байсан байж магадгүй гэж хардаж байгаа аж.

Хуулийн төслийг санаачилсан Конгрессын гишүүн эмэгтэй Маржори Грийн “Украинд тусламж болгосон цент бүрийг шалгахыг хүсэж байна” гэж хэлсэн нь үүнийг баталж байгаа юм.

Маржори Грийн

“АНУ иргэдийн зовж байж олсон орлогоос татвар хурааж төсөв бүрдүүлдэг. Гэтэл Конгресс энэ мөнгийг Украины хөгжлийн бэрхшээлтэй цэргүүд, утсан хүүхэлдэйнүүдэд (В.Зелиньскийг хэлсэн бололтой) өгөөд байж таарахгүй” гэж тэрбээр онцолжээ.

УКРАИНЫ ШАВХАГДАШГҮЙ ХЭРЭГЦЭЭ

Ерөнхийлөгч Жо Байден энэ сарын 15-ны өдөр Конгресст хандаж, Украинд үзүүлэх зэр зэвсгийн тусламжийг санхүүжүүлэхэд зориулж 37 тэрбум ам.доллар хүссэн. Үүнээс өмнө Цагаан ордноос Пуужингаас эсэргүүцэн хамгаалах систем гэх зэргийг хэчнээн хэрэгтэй, төчнөөнөөр нь Украинд нийлүүлсээр байх болно гэсэн мэдэгдэл хийсэн. Өөрөөр хэлбэл, Украинтай холбоотойгоор төсвөөс гарах зарлагыг байнгын, тасралтгүй шинжтэй болгох ил тод оролдлого хийсэн юм.

Маржори Грийнийг Жо Байдены энэ үйлдэл ихэд бухимдуулсан тул “В.Зелиньскийн дэд ерөнхийлөгч” гэж нэрлэж байв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-11-18 15:38

Маржори Грийн Жо Байдены энэ үйлдэлд ихэд бухимдуулсан бөгөөд тэрээр Жо Байденыг “В.Зелиньскийн дэд ерөнхийлөгч” гэж нэрлэж байв. Энэ өгүүлбэрийг ойлгосон хүн бна уу?

Зочин
Зочин
2022-11-18 19:03
Reply to  Зочин

Одоо мөнгө нь хумигдана.Өвөл болно.Украйнчууд яриа хэлэлцээрээ эртхэн хийж минскийн гэрээгээ хэдэн үеэрээ сахина гээд амл�##�т өгөх үлджээ.Бас НОГООНООГОО �######�УУЛӨХ ХЭРЭГТЭЙ ДЭЭ

Зочин
Зочин
2022-11-18 15:47

Америкийн татвар төлөгчдийн мөнгийг хий дэмий Украйн нийлүүлмээргүй л байна шүү!!!

Зочин
Зочин
2022-11-18 22:18
Reply to  Зочин

Саваагүй нохой саранд хуцна

Зочин
Зочин
2022-11-18 17:23

зэлэнский тэр бумаар гнэхдэг ббайсан нь өнгөррөө

ҮНЭН
ҮНЭН
2022-11-19 18:18

ХАХА МОНГОЛ, ОРОС ХОЁР ШИГ ЮМ ГЭЖ ХАА БАЙХАВ ДЭЭ

Холбоотой мэдээ

Back to top button