Казахстаны сонгууль: К.Ж.Токаев “сураггүй” таван өрсөлдөгчөө ялж улирлаа

Казахстанд Ерөнхийлөгчийн ээлжит бус сонгуулийн санал хураалт өчигдөр болж, одоогийн Ерөнхийлөгч Касым Жомарт Токаев ялалт байгууллаа. Урьдчилсан байдлаар санал хураалтад оролцогсдын 85.52 хувь нь түүнийг дэмжжээ.
Казахстаны фермерүүдийн ассоциацийн тэргүүн Мейрам Кажыкен 2.43 хувь, Социал демократ намаас нэр дэвшигч Нурлан Ауесбаев 1.93 хувь, олон нийтийн зүтгэлтэн Каракат Абден 2.61 хувь, хүний эрх хамгаалагч Салтанат Турсынбекова 2.61 хувийн санал авчээ.
Казахстан улс өнгөрсөн зургаадугаар сарын 5-нд Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлаар бүх нийтийн санал асуулга явагдсан. Үүнтэй холбоотойгоор Ерөнхийлөгчийн сонгуулийг ээлжит бусаар зарласан юм.
Хэдийгээр одоогийн Ерөнхийлөгч ялж, бүрэн эрхийн хугацаагаа сунгасан ч өрсөлдөгчид нь хоёр сарын л өмнө зарлагдсан, нэр дэвшигчдэд сүүлийн 15 жил Казахстанд оршин суусан байх шаардлага тавьж гол өрсөлдөгчдөө нэр дэвших боломжгүй болгосон гэсэн шүүмжлэл явж байгаа юм.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.