ДЭЛХИЙ

Катар 2012: Нээлтийн үеэр 212 кассчинг зургаан цаг ус ч өгөлгүй ажиллуулжээ

Катарчууд ДАШТ-ий нээлтийн ёслолын үеэр энэтхэгээс ирсэн хөлсний ажилчид болох 212 /205 эрэгтэй, долоон эмэгтэй/ кассчинг зургаан цагийн турш ус ч өгөлгүй ажиллуулжээ. Ажилчид өөрсдөө энэ талаар гомдоллосныг Daily Mail дамжуулсан байна.

Ажил олгогч нь тэднийг өглөөний 09.00 цагт очиж авсан бөгөөд 10.00 цагийн үед “Аль Байт” цэнгэлдэхийн гадаа ирсэн аж. Гэсэн ч 16.00 цаг хүртэл цэнгэлдэх рүү оруулалгүй гадна нь байлгажээ. Энэ хооронд хоол битгий хэл ус ч өгөөгүй гэнэ.

Филиппинээс ирсэн 20 худалдагчид мөн ийм явдал тохиолдсон бөгөөд тэд цэнгэлдэхийн гадаа гурван цагийн турш зогсжээ. Дээрх ажилчид бүгд “Qatar Star Services” хөдөлмөр зуучийн компанитай нэг сарын гэрээ байгуулж ирсэн байсан гэнэ. Гэрээнд сарын ажлын хөлснөөс гадна өдөрт нэг удаа хооллох заалт орсон байжээ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button