Нийгмийн

АНУ-Уэльс 1-1: Агуу Жорж Веагийн хүүгийн гоол, Уэльсийн 64 жилийн дараах оноо

ДАШТ-ий "В" хэсгийн хоёр дахь тоглолт АНУ-Уэльсийн багийн хооронд болж 1:1 тэнцлээ. Тоглолтын эхний гоолыг АНУ-ын түүхэн дэх хамгийн үнэтэй тоглогч /64 сая евро/ Пулишичийн дамжуулалтаар Веа оруулж, Уэльсийн домог Гарет Бэйл 11 м-ийн торгуулийн цохилтоор тэнцүүлэв. Энэ хоёр гоол хоёулаа онцлогтой байсныг өгүүлбэл, АНУ-ын шигшээ багийн довтлогч Веа нь 1995 оны Дэлхийн шилдэг хөлбөмбөгч, өдгөө Либери улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж буй Жорж Веагийн хүү юм. Агуу Жорж Веа ДАШТ-ий шигшээ тэмцээнд нэг ч оролцож үзээгүй бол хүү нь АНУ-ын шигшээд багтаж, улмаар гоол оруулан аавынхаа мөрөөдлийг биелүүлжээ.

Уэльсийн хувьд ч бүр ч их ач холбогдолтой түүхэн тоглолтууд ийнхүү эхэлж буй. ДАШТ-д оролцон шөвгийн наймд шалгарч, заналт өрсөлдөгч Английн шигшээд 42 жил хожигдож үзэлгүй "дарамталж" явсан гайхам түүх Уэльсийн хөлбөмбөгт бий. “Швед 1958” ДАШТ-д валличууд Швед, Унгар, Мексиктэй нэг хэсэгт орж гурвуулантай нь тэнцсэн. Улмаар нэмэлт тоглолтод Унгарыг буулган авч хасагдах шатанд үлдээд шөвгийн наймд Бразилтай ширүүн өрсөлдсөний эцэст 0:1-ээр дийлдсэн юм. Харамсалтай нь түүнээс хойш уналтад орж, дундчуудын эгнээнд таваргасаар 64 жилийн дараа ийнхүү ДАШТ-д орж, анхны оноогоо авч байгаа юм. Өөрөөр хэлбэл, Гарет Бэйлийн гоол Уэльсийн хувьд ДАШТ-д 64 жилийн дараа оруулж байгаа гоол аж.

АНУ – Уэльс 1:1 (1:0, 0:1)
"Ахмед бин Али" цэнгэлдэх
Гоол:
1:0 – 36 Веа, 1:1 – 82, пенальти Бэйл.
АНУ – Тернер, Дест (Йедлин, 74), Рим, Циммерман, Робинсон, Адамс, Маккенни (Ааронсон, 66), Муса (Акоста, 75), Пулишич, Веа (Моррис, 88), Сарджент (Райт, 74).
Уэльс – Хеннесси, Робертс, Дэвис, Родон, Мифем, Уильямс (Джонсон, 79), Ампаду (Моррелл, 90), Рэмзи, Уилсон (Томас, 90), Бэйл, Джеймс (Мур, 46).
Шар хуудас:
Дест (11), Маккенни (13), Бэйл (40), Мифем (45), Рим (51), Акоста (90).

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button