СПОРТ
“Манчестер Юнайтед” Роналдугаас гэрээгээ цуцаллаа

Английн Премьер лигийн “Манчестер Юнайтед” баг Криштиану Роналдугаас гэрээгээ цуцалжээ. Багаас гаргасан албан ёсны мэдэгдэлд гэрээг хоёр тал харилцан зөвшөөрснөөр цуцалж байгаа гэдгийг онцлоод тоглогчийн багийнхаа төлөө хийсэн бүхэнд талархал илэрхийлсэн байна.
Роналду хэд хоногийн өмнө сэтгүүлч Пирс Морганд ярилцлага өгч, “Манчестер Юнайтед” баг болон дасгалжуулагч Эрик тен Хааг нарыг хурцаар шүүмжилсэн билээ. Роналду манкунианчуудын төлөө 346 тоглолтод орж 145 гоол оруулж байсан юм.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.