СПОРТ
Глейзерийн гэр бүл “Манчестер Юнайтед”-ыг худалдахад бэлэн байна

Английн хөлбөмбөгийн “Манчестер Юнайтед” багийг эзэмшигч Глейзерийн гэр бүлийнхэн өсөлтийг хангах чиглэлд анхаарч ажиллаж байгаа бөгөөд энэ хүрээндээ шинээр хөрөнгө оруулалт татах, худалдах, өөр бусад арга гэх мэт бүх арга хэлбэрийг судалж үзнэ гэж мэдэгджээ.
Дээрх аргуудаас хэрэгжүүлснээр зөвхөн багийг хүчирхэгжүүлээд зогсохгүй “Олд Траффорд” цэнгэлдэхийг шинэчлэх зэрэг аж ахуйн ажлуудаа ч амжуулах юм байна.
Багийн амжилт муудаж, хөгжөөн дэмжигчдээс Глейзерийнхнийг эсэргүүцэж эхэлсэн тул тэд дээрх мэдэгдлийг хийсэн бололтой.
Глейзерийн гэр бүл “Манчестер юнайтед”-ыг 2005 онд 790 сая фунт стерлингээр худалдаж авсан байдаг. Одоо багийн зах зээлийн үнэлгээ нь 1.81 тэрбум ам.доллар байгаа юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.