Гадаад мэдээДЭЛХИЙ

Мужийнхаа далбааг барьж явсан бразил сэтгүүлч халдлагад өртжээ

Бразилийн Пернамбуку мужийн тугийг барьж явсан сэтгүүлч рүү нутгийнхны уламжлалт хувцастай нэгэн эр дайрч, давшилсан талаар спортс.ру мэдээллээ. Сэтгүүлч Виктор Перейра өчигдөр Аргентин-Саудын Арабын тоглолт болсон “Лусаил” цэнгэлдэх хүрээлэнгээс гарч явахад нь үндэсний хувцастай катар эр дайрч, барьж явсан тугийг нь булааж аван газар хаяад дэвсэлсэн аж.

Виктор нутгийнхаа Пернамбуку мужийн далбааг барьж явсан бөгөөд түүн дээр солонго, нар, улаан загалмай дүрслэгдсэн байдгийг нутгийн эр ЛГБТ чиг хандлагын бэлгэ тэмдэг гэж ойлгосноос ийм явдал болжээ.

Сүүлд учрыг ойлгосон катар эр Виктор Перейрагаас бичлэг хийж байсан гар утсыг нь мөн булаан авч, бичлэгийг устгасан цагт нь буцааж өгнө гэж нөхцөл тавьжээ. Тэдний хооронд үүссэн асуудлыг цагдаа ирж байж зохицуулсан гэнэ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button