Гадаад мэдээДЭЛХИЙ

ДЭМБ өнөөдөр сармагчны цэцэг өвчний нэршлийг өөрчилнө

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага сармагчны цэцэг өвчний нэргийг өөрчлөхөөр болжээ. Өөрчлөлтийг өнөөдөр хийнэ гэж АНУ-ын "Politico" цахим хуудаст мэдээлэв.

Гурван өөр эх сурвалж дээрх мэдээллийг баталсан бөгөөд шалтгааныг "Ерөнхийлөгч Жо Байдены засаг захиргаанаас ирэх дарамт шхалт нэмэгдсэнтэй холбоотой" гэж тайлбарласан нь хүртэл таарч байгаа гэнэ.

Тодруулбал, АНУ-ын эрх баригчид дэлхийн эрүүл мэндийн байгууллагын удирдлагуудад хувьчилсан байдлаар дарамт шахалт үзүүлж, өвчний нэрийг өөрчлөхийг албадаж байгаа гэнэ. Тодруулбал, хэрвээ хурдхан шиг өөрчлөхгүй бол дангаараа арга хэмжээ авна хэмээн сүрдүүлж буй аж.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button