"Хөх самуурайнууд" "Герман машин"-ыг зогсоолоо

ДАШТ-ий Герман, Испани, Япон, Коста Рикатай Е хэсгийг Азийн фанатууд тэмцээний өмнө "Үхлийн" хэмээн нэрийдэж байсан. Тивийнхээ төлөөлөл, ДАШТ бүрт хурц дайчин өрсөлддөг Японоо хүчтэй өрсөлдөгчийн тоонд оруулаад ингэж тооцож байсан нь алдсангүй. "Хөх самуурайнууд" ДАШТ-ий ээлжит дуулианыг дэгдээн дэлхийн дөрвөн удаагийн аварга Германыг буулгаж, хэсгээ тэргүүлж эхэлээ.
2014 оны дэлхийн аварга Германы баг харин ДАШТ-д хийсэн сүүлийн дөрвөн тоглолтынхоо гуравт нь хожигдоод байна. Тэдний дараагийн өрсөлдөгч нь хүчирхэг Испанийн баг байх юм.
Герман – Япон 1:2
"Стадион Халифа" цэнгэлдэх
Гоол: 1:0 – 33, пенальти Гюндоган, 1:1 – 75 Доан, 1:2 – 83 Асано.Герман – Нойер, Зюле, Рюдигер, Шлоттербек, Раум, Гюндоган (Горетцка, 67), Киммих, Хавертц (Фюллькруг, 79), Мюллер (Хофманн, 67), Гнабри, Мусиала (Гетце, 79).
Япон – Гонда, Сакаи (Минамино, 74), Йосида, Итакура, Нагатомо (Митома, 57), Эндо, Камада, Кубо (Томиясу, 46), Танака (Доан, 71), Ито, Маэда (Асано, 57).
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ялагдаж яваад сүүлийн цагуудад ялсан япончууд бол сэтгэлийн хаттай аугаа гэдэгээ харууллаа АМЖИЛТ ЯПООН.good luckJAPAN
Япончууд гүүд баяр хүргэеээ нягт нямбай германчуудыг бутниргэсэн та нартаа нэг нэг хонь өгнөө буцахдаа дайраад аваад яваарай очоод сайхан шинэ шөл уугаарай манай монголын хөл бөмбөгийн баг дараагийн дэлхийн аваргаас дэлхийг чичрүүлж эхэлнээ уаах дээдсийн сүнс өршөө хоржийлоо