Бахархлын мөн чанар: Чингисийн Монгол хүчирхэг байсны нэгэн нууц

-Хөдөлмөрийн хуваарь алдагдсан улс мөхдөг-
Монгол хэмээх нэрийг дэлхийн чихнээ дуурсгасан их хүмүүн, Эзэн богд Чингис хааны мэндэлсний 860 жилийн ой, "Монгол бахархлын өдөр" өнөөдөр тохиож байна. Туурга тусгаар Монгол төдийгүй, дэлхийн элгэнд тархан суурьшсан элэг нэг монгол угсаатнууд энэ өдөр агуу их өвөг дээдсээрээ бахархаж, их түүхээ оюун санаандаа сэргээн нэгийг эргэцүүлж, хоёрыг тунгааж суугаа нь магадтай. Улсынхаа нэрийг дэлхийн түүхэнд баттай байр суурийг нь олуулсан эрхэм хүмүүний мэндэлсэн энэ өдөр монголчуудын хувьд бахархлын өдөр яах аргагүй мөн ч тэмдэглэн өнгөрүүлэх агуулгын тухайд нэгэн санааг нэмэрлэх учир байна.
Өнөөдөр дэлхийн хамгийн хүчирхэг байгаа гүрний иргэн Чингисийн үеийн монголчуудын хүчирхэг байдлын нууцыг судлаж ном бүтээгээд өөрөө дэлхийд танигдаж, биднийг ч таниулж байна. Ном нь олон хувиар зарагдаж байна. Дэлхий монголын түүхийг сонирхож байгаа нь гагц бахархах гэсэндээ бус, өөрсдөдөө хэрэгтэй санаа, ирээдүйд хөгжилд хүргэх түлхүүрийг л хайж байгаа гэдэгт эргэлзэх хэрэггүй. Тэгвэл дэлхий нэг эрдэмтний судалсны хэмжээгээр олж авч байгаа мэдлэгийн яг төв дээр нь монголчууд бид өөрсдөө сууж байгаа билээ.
Бид дэлхийн талыг эзэлж байсан их түүх, өвөг дээдсээ гадаадынханд ярьж бахархах дуртай. Гэтэл “Мөхөж буй ард түмэн түүхээрээ бахархдаг” гэсэн бас нэг үг бий. Зүй нь, бид түүхээрээ бахархахын ялдамд сургамж авч, өөрсдийгөө, энэ үеийнхнийг үр хойчдоо бахархуулах "түлхүүр"-ээ нэг, нэгээр нь эргүүлж олж авах ёстой бөгөөд "Монгол бахархлын өдөр"-ийг үүнд хүч өгөх нэгэн хөшүүрэг болгож ашиглах учиртай. Өөрөөр хэлбэл, монголчууд хүчирхэг байж, дэлхийг захирч чадсаны нууцыг нээж, өнөө цагт хэрэгжүүлэх нь бахархлын мөн чанар гэж бодно.
Яг энэхүү үзэл бодлынхоо үүднээс монголчууд зайлшгүй эрүүлж олж авах ёстой, хүчирхэг байдлын нэг түлхүүр гэж үзсэн санаагаа дор сийрүүлэв.
XII зуунд бидний өвөг дээдэс хүчирхэгжин мандаж, Их Монгол улсыг байгуулан дэлхийг “эзэгнэнхэн төрж” байсныг бүгд мэднэ. Ялалт амжилтынх нь нууц судлагдахуун болж, эрдэмтэд олон янзын таамаглал дэвшүүлэн, гаргалгаа гаргасан байдаг.
Тэдгээрээс өнөөгийн Монголд алдагдчихаад буй, тухайн үедээ бол маш нарийн хэрэгжиж байсан бодлого бол хөдөлмөрийн хатуу чанд хуваарь байв. Тухайн үед одоогийнх шиг нарийсч хөгжөөгүй байсан нь үнэнтэй ч хатуу чанд мөрдүүлдэг байсны ачаар салбар бүрт амжилт гарч байсан нь түүхийн эх сурвалжуудаас харагддаг юм. Өөрөөр хэлбэл, монголчуудын хүчирхэг байдлын нэг нууц нь хөдөлмөрийн хуваарийг чанд сахидагтаа байжээ. Хөдөлмөрийн хуваарь алдагдаж эхлэхэд улс орон мөхлийн замдаа шуудардаг аж.
Хятадуудад “бүдүүлэг”, “Дорнын зэрлэгүүд” гэх зэргээр гоочлогддог байсан монголын дайчид академич Ш.Нацагдорж агсны “Чингис хааны цадиг” хэмээх алдарт бүтээлдээ бичсэнчлэн “Нуур мэт тэлэн байлдах”, “Цүүц мэт цөмрөн байлдах” зэрэг тэр үеийн хөгшин Европын “шушмай” жанждын /Жавхарлал Неру “Ертөнцийн түүхийг сөхөн үзвэл” ингэж бичсэн бий/ зүүдэнд ороогүй аргаар тулалдаж, алдар цуугаа мандуулж байлаа.
Эзэн хаан нь төв шударга, харьяат иргэддээ энэрэнгүй зөөлөн ч урвагч этгээдийг хатуу ширүүнээр гэсгээн цээрлүүлнэ. Хуулийг чанд сахина. Тэр үед хаан шиг хаан байжээ.
Цэргүүдийг авахдаа бодлоготой ханддаг байв. Хичнээн бие бялдар сайтай, хүчтэй сайхан эр байлаа ч төмрийн сайн дархан байвал тулалдаанд орно гэж гонж. Зэр зэвсгээ л сайн хийхийг шаардана. Сайн малчныг удаан хугацааны юм уу гадаадын аян дайнд авч явдаггүй байв. Тэгээд ч ийм нөхөр анхны тулаанд л “цааш харах” нь мэдээж. Тиймээс малчин чаддаг ажлаа хийж, мал сүргээ өсгөн улсынхаа гал голомтыг сахиж суужээ.
Эрдэмтэн мэргэдийг дээдлэн шүтдэг байв. Тата тунга, Елүй Цуцай зэрэг гаднын олон мэргэд түүхэнд байсан. Гэхдээ тэдэнд сургууль байгуулж өгөн, монгол хүүхдүүдэд мэдлэгээ өвлүүлэх, монголын төрд зөвлөх боломж олгосноос бус төрийн хэргийг хамааруулаагүй билээ. Түүхэн эх сурвалжуудад бичиглэснээс үзэхүл, тэд ч илүү харж, билүү долоож байсангүй. Тэр үеийн мэргэд жинхэнэ мэргэд байжээ.

Эмс охид ариун байв. Эзэн хаан тэдэнд хандан “Эхнэр хүнд гурван эр буй. Анхны эр нь алтан төр, дараагийн эр нь ариун нэр, удаах эр нь авсан эр мөн билээ. Алтан төрийг хатуужин дагавал ариун нэр бэлэн болно. Ариун нэрийг бэхэлбэл авсан эр ангид үл одно” хэмээн сургажээ. Хааны үг хууль байх ёстой. Тэр үед хууль “гууль” биш байсан цаг тул монголчууд бид өдгөө байгаа билээ. Монголчуудын хүчирхэг байсны нууц ердөө л энэ.
Тэр цагт хаан нь хаан шиг, цэрэг нь цэрэг шиг, малчин нь малчин шиг… ер нь бүх юм байх ёстой байрандаа байж, бүх хүн сэтгэл хангалуун явцгаадаг байв. Малчдаа дайнд үдээд, цэргүүдээрээ хонио хариулгаж, эрдэмтэн мэргэдээрээ шал угаалган, дархчуудаар эм найруулуулж эхэлбэл л улс орон сүйрдэг гэнэм. Гэтэл анзаараа ч үгүй байтал өнөөдөр энэ бүхэн бидэнд нүүрлэсэн байна. Хөдөлмөрийн хуваарь гэгч зүйл алга болж, бараг устжээ. Хуульч мэргэжилтэй тогооч ганцхан Монголд л бий. Эдийн засагч мэргэжилтэй үсчин, багш мэргэжилтэй худалдагч захаас аваад олдоно.

Төрийн дээд албан тушаал буюу дээр үеийнхээр бол хаад ноёдын төвшинд бүр дэндүү.
Огт өөр мэргэжилтэй хүн салбарын яамны сайд болж, тамга барьсан тохиолдол өнөөгийн Монголд олон. Эрүүл энхийн манаанд эдийн засагч хүн зогсоно. Малын эмч мэргэжилтэй нэгэн бүх яамны сайдын албан тушаалыг хашиж үзсэн байх жишээтэй. Ажлаа мэдэхгүй хүн халагддаг нь жам байтал Монголын төрд энэ зарчим хэрэгждэггүй нь хачин.
Ардчилсан хувьсгал ялснаас хойш УИХ, Засгийн газарт 200 гаруйхан хүн өөр хоорондоо солигдон ажиллаж ирсэн байна. Монголын төрийг ердөө 30-хан гэр бүл удирддаг гэх яриа ч бий. Учир мэдэх хүмүүс нь үүнийг оргүй гэж үздэггүй юм билээ. Хэрвээ тэднийг үнэхээр л улс орныг жолоодох эрх үүрэг бүхий элитүүд хэмээн тооцох аваас ард түмэн тэднийг хүрээлэх учиртай. Гэвч нөхцөл байдал эсрэгээрээ байгаа нь бодит үнэн. Нэгэн алдартан “Хүн бол бактеритай яг адилхан. Бактери амьдрахад таатай газар олмогцоо үржиж эхэлдэг. Тэгээд тухайн газрынхаа бүх шим шүүсийг барагдаж дуусахаас нааш салдаггүй” гэж хэлсэн гэдэг. Энэ үг яг л тэдэнд зориулсан үг юм шиг санагддаг. Монголчууд бэртэгчин болж, залуу хойч үеийг айдол буюу үлгэрлэн дагуулагчийн дутагдалд оруулж буй гол эх сурвалж нь төр болчихоод байна. Энэ гажиг тогтолцоог засах ёстой.
Өнөөдөр Монгол Улс үнэхээр л өвөг дээдсээ шүтэж бишрээд, хүндэтгэж байгаа бол ядаж л энэ мэт, болж бүтэж, улсаа хүчирхэгжүүлж байсан бодлогын нууцад нэвтэрч, улс орондоо хэрэгжүүлмээр байна. Монгол бахархлын өдөр тэмдэглэхийн нэг гол утга нь энэ гэж бодно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
одоо өөрөө чадваргүй тойрон хүрээлэгч долоогч нар нь боловсролгүй д�##�дагнагч болсоон
Ezen chingis haanii uldeesen gazar nutagtaa bid ezen bolj chadaj bga bolow uu gj ene odor asuumaar sanagddg shvv
Эх орон, Газар нутагттаа өөрсдөө эзэн нь байцгааая
ЧИНГИС ХААН ЧИНЬ ЦАГААН ӨНГИЙН 570 УНААД 99111111 ГЭСЭН ДУГААРЫН АЁФООН 1800 БАРЬДАГ ЗАЙСАН РИВЕР ГАРДЕН КУВЕИТИЙН АМ ИХ БАГА ТЭНГЭРТ ХАУСТАЙ ДАНДАА МАНИКАН ХҮҮХНҮҮДЭЭР ХҮРЭЭЛҮҮЛЖ АЯГАЧ ШИВЭГЧИН НЭРЭЭР ҮҮДЭНДЭЭ БАЙЛГАЖ ДУРТАЙ ҮЕДЭЭ ХУСДАГ БАЙСАН ГЭЖЭЭГААШТ.МӨН ЦЭРЭГ МААНЬ БАЙЛДАХ ГЭЭД БАЙНА ГЭЭД АЙМААР ИХ МӨНГИЙГ ӨӨРИЙНХӨӨ ДАНСАНД БАЙРШУУЛААД ДУРААРАА ЗАРЦУУЛДАГ БАЙСАН ГЭЖУГА.ТАН УЛС ХОЙШООГОО ИХ ОРОС ГҮРЭНД ЗӨНДӨӨ ИХ ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГӨТЭЙ АЙМААР ИХ ХУВЬЦАА ЭЗЭМШИЖ ОФФШОРД ХЭДЭН ТЭРБУМ АЛТАН ЗООС НУУСАН ГЭЖЭЭГААШТ
Баххрхлын өдөр шүү дээ өнөөдөр чинь
Ха ха Монголын төр цайрсан хулгайч луйварчдын үүр уурхай болсон цагт юун өвөг дээдсийн
Өнөөгийн УИХ-д Чингэс хааныхаа түүхийг сайн суд�##�сан хүн ховор гэж боддог. Тэд бол нарийн ярив�##� өнөөгийн 5-8-р ангийн түүхийн хичээлийг мэдэхгүй нь олон байх вий гэхээс х�##�аглана.
Өнөөгийн Монголчууд Эх оронч биш байж энэ эх оронч дээд хүмүүний төрсөн өдөр гэж тэмдэглээд яах гэсэн юм бэ адаглаад Монголоо гэх зүрхтэй байж байж энэ их хүмүүний төрсөн өдрийг тэмдэглээд ээ ичдэг ч болоосой дэлхий дахинд тэмцэгч биш эх орондоо хайргүй хулгай луйварчин төр ард түмэнтэй байна Чингис гэж дандаа ярихийн гэж доромжилж шоолоод байхад Монголчууд аргагүй л ичиж нүүрээ элгэндээ эхэндээ....