Катар 2022СПОРТ

"Е" хэсгийг Испани, "F" хэсгийг Бельги тэргүүлж байна

Луис Энрикегийн удирдсан Испанийн шигшээ баг өнгөрсөн шөнө Коста Рикаг 7:0-ээр бутниргэж, “Е” хэсгийг тэргүүлж эхэллээ.

Германыг 2:1-ээр буулгасан Японы шигшээ баг гоолын зөрүүгээр хоёрдугаарт бичигдэж байна. Хэсгийн хоёрдугаар тойргийн тоглолт энэ сарын 27-нд Герман-Испани, Япон-Коста Рикагийн багийн хооронд болно.

"F" хэсэгт ДАШТ-д анх удаа оролцож буй Канадын баг Бельгийн хаалга руу 21 удаа цохисон /Бельги есөн удаа цохижээ/ ч гоол оруулж чадалгүй 0:1-ээр дийлдэв. Хорват-Морокко оно хуваалаа.

“Катар 2022” ДАШТ

НЭГДҮГЭЭР ТОЙРОГ

“Е” ХЭСЭГ

Герман – Япон 1:2 (1:0, 0:2)

«Халифа» цэнгэлдэх

Гоол:

1:0 – 33, пенальти Гюндоган, 1:1 – 75 Доан, 1:2 – 83 Асано.

Герман – Нойер, Зюле, Рюдигер, Шлоттербек, Раум, Гюндоган (Горетцка, 67), Киммих, Хавертц (Фюллькруг, 79), Мюллер (Хофманн, 67), Гнабри (Мукоко, 90), Мусиала (Гетце, 79).

Япон – Гонда, Сакаи (Минамино, 74), Йосида, Итакура, Нагатомо (Митома, 57), Эндо, Камада, Кубо (Томиясу, 46), Танака (Доан, 71), Ито, Маэда (Асано, 57).

Испани – Коста-Рика 7:0 (3:0, 4:0)

«Аль-Тумама» цэнгэлдэх

Гоол:

1:0 – 11 Ольмо, 2:0 – 21 Асенсио, 3:0 – 31, пенальти Ферран Торрес, 4:0 – 54 Ферран Торрес, 5:0 – 74 Гави, 6:0 – 90 Солер, 7:0 – 90 Мората.

Испани – Унаи Симон, Аспиликуэта, Лапорт, Родри, Альба (Бальде, 64), Бускетс (Коке, 64), Педри (Солер, 57), Гави, Ольмо, Асенсио (Уильямс, 69), Ферран Торрес (Мората, 57).

Коста-Рика – Навас, Фуллер, Мартинес (Уостон, 46), Дуарте, Кальво, Овьедо (Матаррита, 82), Борхес (Агилера, 72), Техеда, Кэмпбелл, Контрерас (Самора, 61), Беннетте (Руис, 61).

Шар хуудас:

Кальво (68), Кэмпбелл (90).

“F” ХЭСЭГ

Марокко – Хорват 0:0 (0:0, 0:0)

«стадион Аль-Байт»

Марокко – Буну, Хакими, Саисс, Агерд, Мазрауи (Аттийят-алла, 60), Амрабат, Амалла, Унаи (Сабири, 82), Зиеш, Буфаль (Эз Абде, 65), Эн-Несири (Амдалла, 81).

Хорват – Ливакович, Юранович, Ловрен, Гвардиол, Соса, Модрич, Ковачич (Маер, 79), Брозович, Перишич (Оршич, 90), Влашич (Пашалич, 46), Крамарич (Ливая, 71).

Шар хуудас:

Амрабат (78).

Бельги – Канад 1:0 (1:0, 0:0)

«Ахмед бин Али» цэнгэлдэх

Гоол:

1:0 – 44 Батшуайи.

Бельги – Куртуа, Кастань, Вертонген, Алдервейрелд, Дендонкер, Карраско (Менье, 46), Витцель, де Брюйне, Тилеманс (Онана, 46), Азар (Троссард, 62), Батшуайи (Опенда, 78).

Канад – Борян, Ларейя (Адекугбе, 74), Витория, Миллер, Жонстон, Хатчинсон (Коне, 58), Эуштакиу (Осорио, 81), Хойлетт (Ларин, 58), Дэвид, Бьюкенен (Миллар, 81), Дэвис.

Шар хуудас:

Карраско (9), Менье (53), Онана (56), Дэвис (81), Жонстон (83).

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button