Катар 2022СПОРТ

Мессигийн хөргийн өмнө баяр тэмдэглэх шалтгаан

Ганатай хийсэн тоглолтод 11 м-ийн торгуулийн цохилтоос гоол оруулсан Роналду баяраа Л.Мессигийн зурагны өмнө очиж тэмдэглэв. Спорт сонирхогчид үүнийг Л.Мессигээс нэг ч гэсэн үзүүлэлтээр, тэр тусмаа эвдэж чадахгүй үзүүлэлтээр нь илүү гарсан гэдгээ харуулсан хэрэг гэж уншиж байна.

ОРСОН ДАШТ БҮРТЭЭ ГООЛ ОРУУЛСАН ТҮҮХ

Роналду оролцсон таван ДАШТ бүртээ гоолдсон бөгөөд өмнө нь ийм тохиолдол гарч байсангүй. Таван ДАШТ-д гоолдох бүү хэл ороцсон танмирчин ч цөөхөн аж. Тодруулбал,  Гуардадо, Маттеус, Рафаэль Маркес, Буффон, Очоа, Карбахаль, Месси гээд л боллоо. Лионель Месси Роналдугийн адил тав дахь ДАШТ-дээ орж байгаа ч тэрбээр “ӨАБНУ 2010” ДАШТ-д гоол оруулж чадаагүй юм. Харин Роналду оролцсон ДАШТ бүртээ гоол оруулсан бөгөөд эдгээр гоолуудыг нь дурсая.

“ГЕРМАН 2006”

Анхны ДАШТ-дээ Криштиану Роналду Ираны хаалганд 11 метрийн торгуулийн цохилт амжилттай гүйцэтгэж, гоолынхоо эхлэлийг тавьжээ. Фигугийн олж ирсэн пенальтиг тэрбээр амжилттай цохиж тооны харьцааг 2:0 болгож байв.

“ӨАБНУ 2010”

Энэ ДАШТ Роналдугийн хувьд хамгийн дурсамжтай тэмцээнүүдийнх нь нэг болсон.Гоолын тухайд, БНАСАУ-ын шигшээ багийн хаалганд оруулсан бөгөөд зүлгэн дээр өвгөөрөө хэрхэн гулгах “хичээл” заасан байдаг.

“БРАЗИЛ 2014”

Ганатай хийсэн тоглолтын 80 дахь минутад эсрэг багийн хамгаалагч, хаалгач нар буруу ойлголцож, торгуулийн талбайн төвд байсан Роналдуд бөмбөгөө “бэлэглэсэн” байдаг. Тэрбээр бөмбөгийг хаалганы зүүн буланд цохиж ээлжит гоолоо оруулсан юм. Гэхдээ португалчууд хэсгээсээ гарч чадаагүй.   

“ОХУ 2018”

Хувь тоглогчийн хувьд хамгийн амжилттай ДАШТ нь. Испанийн хаалганд хет трик хийж, Мороккод нэг гоол оруулсан.

РОНАЛДУГИЙН ДЭЭД АМЖИЛТЫН ТОДОТГОЛУУД

-Таван ДАШТ-д дараалж гоолдсон нь дээд амжилт. Гэхдээ хамгийн олон гоол оруулсан дээд амжилтад хүрэхэд хол байна. ДАШТ-ий бүх цаг үеийн мэргэн буучдын жагсаалтыг Клозе 16 гоолтой тэргүүлж Бразилийн Роналдо 15 гоолоор удаалдаг. Одоо тоглож байгаа хөлбөмбөгчдөөс Томас Мюллер 10 гоолтой байна.

-Роналду ДАШТ-д одоогоор найман гоол оруулаад байгаа бөгөөд өчигдрийн гоолоороо Марадона, Ривалдо нарыг гүйцжээ. Лео Месси Саудын Арабт гоолдсоноор долоон гоолтой болоод буй.

-Шигшээ агтаа оруулсан гоолоор бол Ооналду аль хэдийнэ дээд амжилт тогтоосон бөгөөд оруулсан бөмбөг бүр нь энэ дээд амжилтыг нь бэхжүүлж буй юм. Тэрбээр шигшээ багтаа 118 гоол оруулаад байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-11-25 08:50

Хөрөг тэнд байсан. Рон�##�до ямар хайж байгаад,олоод өмнө нь баяр тэмдэглээ юу?

Зочин
Зочин
2022-11-25 09:14

Ooo dododo

Зочин
Зочин
2022-11-25 09:14

Баяр хүргэе

Зочин
Зочин
2022-11-25 09:44

mmmmmm

Зочин
Зочин
2022-11-25 13:28

Хөгийн Penalto

Холбоотой мэдээ

Back to top button