Гадаад мэдээДЭЛХИЙ

Илон Маск Twitter-т хаягаа хаалгасан бүх хэрэглэгчийг өршөөнө

Илон Маск Twitter-т ямар нэг шалтгаанаар блоклуулсан бүх хэрэгчдийг өршөөж, хаягийг нь сэргээнэ гэж мэдэгджээ. Сэргээх үйл явц ирэх долоо хоногт эхлэх гэнэ. Тэрбээр өмнө нь Капитолийн хэрэг явдлаас болж хаалгасан Доналд Трампын хаягийг сэргээсэн юм.

“Ард түмэн хүслээ. ”Өршөөл” ирэх долоо хоногт эхэлнэ. Vox Populi, Vox Dei /ард түмний дуу хоолой, бурхны дуу хоолой/“ гэж тэрбээр бичжээ.

И.Маск хаалгасан хаягуудыг сэргээх эсэх асуудлаар санал асуулга  явуулахад оролцогсдын 72.4 хувь нь сэргээхийг дэмжсэн юм. Дээр хэлсэнчлэн, И.Маск өмнө нь Доналд Трампын хаягийг сэргээхэд хэдхэн минутын дотор сая гаруй дагагчтай болсон юм.  Улстөрч харин твиттерт эргэж ирэх эсэхээ шийдээгүй байгаа бөгөөд "жиргээгүй" байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button