ДЭЛХИЙЭнтертайнмент

Жүжигчин О Ён Суг бусдад бэлгийн дарамт үзүүлсэн хэрэгт буруутгалаа

БНСУ-ын Шүүх жүжигчин О Ён Суг бусдад бэлгийн дарамт учруулсан хэрэгт буруутгаж байгаагаа зарлалаа. Жүжигчин 2017 онд нэгэн эмэгтэйн биед зөвшөөрөлгүй хүрч, зүй бус харьцсан гэгдэж байна. Харин тэрбээр өөрөө энэ буруутгалыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа ажээ.

Жүжигчин О Ён Су нь амьд үлдэх хатуу болзолтой тоглоомын тухай өгүүлдэг “Арваалжин тоглоом” киноны хамгийн хөгшин оролцогчийн дүрээр олон нийтэд алдаршсан юм. Тэрээр өнгөрсөн жил Америкийн кино академийн “Оскар” шагнал гардуулах ёслолоос “Туслах дүрийн шилдэг эрэгтэй жүжигчин”-ээр тодорч, энэ шагналыг хүртсэн анхны солонгос жүжигчин болж байсан билээ.

Хуулийнхан түүний өдүүлсэн хэрэгт нухацтай хандаж байгаа нь ил болсны дараа БНСУ-ын Соёлын яам жүжигчний тоглосон төрийн байгууллагын сурталчилгааг олон нийтэд цацахаа зогсоожээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-11-26 17:10

ЗА ЗЗ ЭНЭ МУУ ӨВГӨНИЙ БООВ НЬ БҮТЭН ВИАГРА УУГААД Ч ҮЛ БОСМОЙ

Холбоотой мэдээ

Back to top button