Гадаад мэдээДЭЛХИЙ

Италийн Иския аралд хөрсний нуралт болж, олон хүн амиа алдлаа

Италийн Иския арлын Казамиччола хотод өнгөрсөн бямба гарагт болсон хөрсний нуралтын улмаас амиа алдсан хүний тоо нэмэгдсээр долоод хүрчээ. Нуранги, хөрс шороонд дарагдсан долоон цогцсын тавыг нь гаргаж авсан бөгөөд таниулах ажлыг хийж байгаа аж.

Амиа алдагсдын дотор 21 хоногтой нярай, 5-6 настай эмэгтэй хүүхэд байгаа аж. Одоогийн байдлаар найман хүн сураггүй алга болсонд тооцогдож байгаа тул амиа алдагсдын тоо өсөх магадлал өндөр байна.

Аврах эрэн хайх ажиллагаа үргэлжилсээр байгаа бөгөөд 230 хүнийг аюулгүй газарт нүүлгэн шилжүүлжээ. Мөн гэрийнхээ нурангид дарагдаад байсан нэг гэр бүлийн гурван хүнийг эсэн мэнд аварсан байна. Тэдний дотор тэргэнцэртэй 90 настай эмэгтэй байжээ. Аврах, эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button