Нийгэм мэдээ

Хөгжлийн банкны 8,3 сая ам.долларын зээлээр авсан төхөөрөмж лацтайгаа байна

Засгийн газрын 2016 оны 60 дугаар тогтоолоор Хөгжлийн банкны санхүүжилтээр “Барилгын хийц үйлдвэрлэх хөдөлгөөнт цогцолбор”-ыг АНУ-ын “MIC industries”  компаниас худалдан авсан байдаг ч тухайн тоног төхөөрөмжүүд  өнөөдрийг хүртэл ашиглагдаагүй, лацтай хэвээр байна.

Анх 2015 онд тухайн үеийн Засгийн газрын 462 дугаар тогтоол гарч, Батлан хамгаалах яамны харьяа “Батлан хамгаалах аж үйлдвэрийн нэгдэл” ТӨҮГ-ийн худалдан авахаар төлөвлөсөн “Барилгын хийц үйлдвэрлэх хөдөлгөөнт цогцолбор”-ын санхүүжилтийг шийдвэрлэн, худалдагч талтай гэрээ байгуулахаар болсон байна. Гэвч худалдагч тал болох АНУ-ын “MIC industries”  компани уг төхөөрөмжийг цэргийн байгууллагад бус зөвхөн иргэний байгууллагад худалдах шаардлага тавьсны дагуу 2016 онд дахин Засгийн газрын тогтоол гаргажээ. Улмаар тухайн үеийн Ерөнхий сайдын зөвлөх, Батлан хамгаалах яам, “Төрийн орон сууцны корпорац” ТӨҮГ-ын удирдлагуудын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулагдан “MIC industries”  компанитай тус цогцолборыг худалдан авахаар 8,3 сая ам.долларын үнэ бүхий гэрээ байгуулсан байна. 

"Төрийн  орон сууцны корпораци" ТӨҮГ нь тоног төхөөрөмжийн үнийн 85 хувь болох 7 сая ам.долларын төлбөрийг Хөгжлийн банкны жилийн 8 хувийн хүүтэй зээлийн эх үүсвэрээр авч  2016.02.08-ны өдөр, үлдэгдэл  15 хувь болох 1,2 сая ам.долларыг өөрийн хөрөнгөөр санхүүжүүлэн, "MIC industries" компанийн дансанд шилжүүлжээ.

Засгийн газрын 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн хуралдааны тэмдэглэлээр "Барилгын хийц үйлдвэрлэх хөдөлгөөнт цогцолбор"-ыг сайжруулсан түлш нөөцлөх, түүхий эд барих, бүтээгдэхүүнийг нөөцлөх, барилга байгууламж барих болон бусад арилжааны зорилгоор ашиглах, ашиглалтаас орох орлогоор Хөгжлийн банкны зээл, зээлийн хүүг эргэн төлөхөд зарцуулахыг Батлан хамгаалах яаманд даалгасан.  

Монгол улсын Хөгжлийн Банк дахь зээлийн гэрээний хугацаа 2019 оны 06 сарын 30-ны өдөр дууссан ба Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн Анхан шатны шүүхийн 2021 оны 05 сарын 25-ны өдрийн шийдвэрээр Монгол Улсын Хөгжлийн банкнаас нэхэмжилсэн мөнгөн дүнд шилжүүлснээр 25,6 тэрбум төгрөгийг "Төрийн орон сууны корпорац" ТӨХК зөвшөөрснийг баталсан байна.

ТОСК нь "Барилгын хийц үйлдвэрлэх хөдөлгөөнт цогцолбор"-той холбоотой зээл, зээлийн хүүгийн тооцоог хааж, Батлан хамгаалах яаманд авлагаар бүртгэж шилжүүлэх талаар Сангийн яам, Барилга, хот байгуулалтын яам, Батлан хамгаалах яам, Хөгжлийн банк зэрэг байгууллагуудтай хамтарсан уулзалтууд зохион байгуулан ажилласан ч үр дунд хүрээгүй өдийг хүрчээ.

ЭХ СУРВАЛЖ: Хөгжлийн банк

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Эгэл иргэн
Эгэл иргэн
2022-11-29 13:22

Үүнийг л шахаа гэхгүй юм бол өөр юуг шахаа гэхийн. Тухайн үед хэн гээч луйварчин нь сэдэсиййн мэдээж бүлэглэж хийсэн байж таараа эздийг нь олж шоронд хатаагаач

Холбоотой мэдээ

Back to top button