Катар 2022СПОРТ

Шоок, дахин шоок... Камерун-Серб ДАШТ-ий хамгийн шилдэг өрсөлдөөнийг харууллаа

“G” хэсгийн Камерун-Сербийн багийн тоглолт маш өрсөлдөөнтэй, санаанд оромжгүй байдлаар өрнөж, 3:3-аар тэнцлээ. Хоёр баг аль, аль нь эхний тоглолтдоо хожигдсон тул довтолсон, үзүүштэй тактик сонгосон байсан. Эхний гоолыг Камеруны Жана Кастеллото хүчтэй цохилтоор оруулсан юм.

Камерун тоглолтыг итгэлтэй тэргүүлж эхэлсэн ч нэгдүгээр үе дуусах мөчид Сербийн Страхинья Павлович, Сергей Милинкович Савич нар дараалан гоолдож, камерунчуудыг шооконд оруулснаар нэгдүгээр үе өндөрлөсөн. Улмаар хоёрдугаар үеийн эхэнд Сербийн Александр Митрович гоолдож, 3:1 болгох үед камерунчуудаас бусад нь байдал ойлгомжтой боллоо гэж бодсон болов уу. Гэтэл камерунчууд тоглолтын эхний үед хийлгэсэн угсраа цохилтоо сербүүдэд өөрсдөд нь буцааж хийн Венсан Абубакар, Эрик Максима Шупо-Мотинга нар 3 минутын дотор хоёр гоол оруулснаар тоглолт 3:3-аар дууссан юм.

Хоёр баг тэнцсэнээр тус бүр нэг оноотой хэсгийн сүүл мушгиж байгаа бол Бразил, Швейцарь тус бүр гурван оноотой энэ хэсгийг тэргүүлж байна. Өнөөдөр Бразил-Швейцарь хоорондоо тулна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button