Гадаад мэдээДЭЛХИЙ
Япон улс хуучирсан цөмийн станцуудаа тордоод дахин ажиллуулна

Япон улсын Эдийн засгийн яамны мэргэжилтнүүд хуучирч муудсан, аюулгүй байдал баталгаагүй шалтганаар ашиглалтаас гарсан болон гарах гэж буй цөмийн цахилгаан станцуудаа тордоод дахин ашиглах төсөл боловсруулжээ. Яамны албан ёсны сайтад тавьсан мэдээллээс эх сурвалж аван ТАСС агентлаг энэ талаар мэдээллээ.
Японд одоо мөрдөж буй журмаар цөмийн цахилгаан станцын ашиглалтын хэвийн хугацаа 40 жил бөгөөд дээд тал нь 60 жил ашиглах боломжтой байдаг. Харин одооноос мэргэжилтнүүд АНУ-ын туршлагыг хэрэгжүүлснээр станцуудынхаа насжилтыг уртасгахаар төлөвлөжээ. АНУ-д цөмийн цахилгаан станцын аюулгүй байдалд үнэлгээ сайн хийж, засаж додомдсоор 80 хүртэл жил ажиллуулах хугацаатай байдаг аж.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.