УЛС ТӨР

Ерөнхийлөгч Бээжингээс юу богцлов

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн БНХАУ-д хийсэн айлчлал өндөрлөж, үр дүнгийн мэдээ гарч эхэллээ. Eguur.mn айлчлалын мэдээллийг тоймлон хүргэж байна.

-Яриа хэлэлцээрээс бодит ажил хэрэг болох хугацаа богиносно-

Улсуудын хоорондын харилцаа хэр зэрэг нягт байгааг өндөр дээд хэмжээний айлчлалуудын давтамжаас мэдэж болдог. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн хоёрдугаар сард БНХАУ-д айлчлахдаа дээд хэмжээний айлчлалын давтамжийг хагас жилд нэг байлгах талаар санал тавьж нааштай хариу авсан нь хамтын ажиллагааг эрчимжүүлэх, ажлыг шуурхайлах зорилготой байсан.

Түүнээс хойш энэ давтамж хадгалагдаж байгаа бөгөөд өнгөрсөн наймдугаар сард БНХАУ-ын Гадаад харилцааны сайд Ван И манай улсад айлчлахдаа Гашуунсухайт-Ганцмод төмөр замын боомтын бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх, Хятадын далайн боомтуудаас Монгол Улсыг зорих галт тэрэгний нэг өдрийн цувааны тоог тогтмолжуулах, Замын-Үүд-Эрээн боомтын төмөр замын галт тэрэг солилцооны хэмжээг нэмэгдүүлэх, Ханги-Мандал боомтын төмөр замаар холбох асуудлаарх манай талын хүсэлтийг хятадын тал анхааралдаа авч, дотоодын холбогдох байгууллагатайгаа ярилцах, Эрдэнэбүрэнгийн УЦС-ын төслийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх, “Эдийн засгийн коридорын хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг урагшлуулахаар тохиролцсон. Эдгээрийн зарим нь Ерөнхий сайд Л.Оуюн-Эрдэнэ өнгөрсөн хоёрдугаар сард нь Бээжинд айлчлахдаа ярьсан асуудлууд байв. Сая Ерөнхийлөгч Ши Жиньпин, Ли Көчян. Ли Жианшу нартай уулзаад ярилцсан гол агуулгууд дээрхээс зөрөхгүй бөгөөд арай ахисан түвшинд, ажил хэрэг болох хэмжээнд барьцтай яригдсан гэсэн үг юм.

Ажил хэрэгч санал ажил хэрэгч хариу

Манай төр засгийн тэргүүнүүдээс Бээжинд энэ удаагийнх шиг тодорхой саналтай, ажил хэрэгч байдлаар айлчилсан нь бараг үгүй биз. Бид өнгөрсөн хугацаанд Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян, Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг дуусгаж, БНХАУ руу төмөр замаар холбогдох хоёр ч гарцыг бэлэн болгож, ашиглалтыг эрчимжүүлэх саналтай Бээжинд очсон нь У.Хүрэлсүхийн энэ удаагийн айлчлалын нэг гол онцлог байв.

Одоо 10 тэрбум ам.доллар байгаа бараа эргэлтийг ирэх таван жилд хоёр дахин нэмэх талаар санал тавьсан нь үүний илрэл. БНХАУ-ын тал ч нааштай хүлээж авсан юм.

Гашуунсухайт-Ганцмод, Ханги-Мандалын боомтоос харин сүүлийнх нь түрүүлж ашиглалтад орж, эдийн засгийн ачаанаас үүрэлцэх нь тодорхой байна.

“Танилцах” зорилго бүрэн биелэв

У.Хүрэлсүхийн айлчлалын бас нэг онцлог, зорилго нь сайхан болж өнгөрсөн ХКН-ын их хурлаас сонгогдсон удирдлагын шинэ баг, жилийн дараа төрийн албан тушаалдаа автоматаар томилогдох кадруудтай танилцах явдал байсан. Тодруулбал, улс орны харилцаанд төрийн харилцаанд залгамж чанараас гадна хэрэгтэй байдаг тэр зүйлсийг бий болгохоор явсан гэж ойлгож болно.

БНХАУ-ын талаас хандаж буй байдлаас /буцалтгүй тусламж зэрэг/ харвал Ерөнхийлөгч зорилгоо бүтээсэн, хоёр улсын харилцаа шинэ удирдагчдынх нь өнгөн дээр урьд, урьдхаас илүү ч эрчимтэй хөгжих нь гэсэн найдлага бүрэн төрснийг энд онцлох хэрэгтэй болов уу.

Дипломат ёсонд далд олон "хэл" бий. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-д Ши Жиньпиний урилгаар очсон учраас "Бадар барьж явсан" гэх даржин тодорхойлолт зохихгүй. Буцалтгүй тусламжаас ч болгоомжлох хэрэггүй, манай ач холбогдол, байр суурь томорч байгаагийн хаялга юм.

Үнэндээ манай улсын дампуурах эсэх нь БНХАУ-ын Ардын банк-Монголбанкны хооронд байгуулсан юанийн своп хэлцэлтэй холбоотой болчихсон байсныг уншигчид мэдэж байгаа байх. Энэ хэлцлийг гурван жилээр сунгаж байна гэдэг нь хүсүсийн хардаж, санаа зовж байсан шиг манайхыг дампууруулах сонирхол байхгүй гэдгийг бүрэн харуулсан. Тэр тусмаа энэ удаагийн сунгалт нь өмнөх шиг зээл нэмж өгөхийн тулд биш, төлөх боломж олгосон гурван жил байгаагаараа илүү онцлогтой.    

Олон улсад үүсээд буй нөхцөл байдлын улмаас БНХАУ, ОХУ-ын аль алинд нь хил хязгаараа төвшитгэх, аюулгүй байдлаа хангах шаардлага тулгараад байгаа бөгөөд В.Путин, Ши Жиньпин нар энэ тал дээр тодорхой тохиролцоонд хүрсэн тал ч бий /Төв Азийд гуравдагч улсын ашиг сонирхлыг оруулахаас сэргийлэх гэх мэт/. Энэ хүрээндээ хил нийлсэн хөрш орнуудынхаа тогтвортой байдлыг гойд анхаарч байгаа бөгөөд хамтарч ажиллах нэг шалгуур болгож эхэлсэн нь анзаарагдаж байгаа. Тэгвэл хоёр хөршийн хөрш орнуудаасаа хүсч буй тогтвортой байдлыг эдийн засгийн тогтвортой байдлаар л хангах нь тодорхой билээ. Энэ нь нэг талаараа ОХУ, БНХАУ-ын хүлээх ёстой нэг хариуцлага болчихоод байгааг энд санахад илүүдэхгүй.   

Юанийн аюул холдсон ч, ам.долларынх хэвээр байна

Ам.долларын жаахан нөөцийг маань шавхаж, дампууруулах эрсдэлд оруулаад байсан юанийн зээлийн аюул ийнхүү нэг хэсэгтээ холдсон ч ам.долларын аюул хэвээр байна.

Манай улс энэ оны төгсгөлд “Чингис бонд”-ын үлдэгдэл 137 сая ам.доллар, ирэх жил “Гэрэгэ” бондын 536 сая ам.доллар, Хөгжлийн банкны евро бондын 500 сая ам.доллар, “Самурай” бондын 250-300 сая ам.долларыг төлнө. Тиймээс мөнгө олох хамгийн боломжтой хувилбар буюу БНХАУ руу гаргах экспортын хэмжээгээ нэмэх зайлшгүй шаардлага байна. Төмөр зам барих гэж үхэн хатан зүтгэсний хэрэг одоо л гарах учиртай. Ерөнхийлөгч чухам үүний төлөө БНХАУ руу явсан, үр дүн нь удаан хүлээлгэхгүй болов уу.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
12 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-11-29 08:47

Европ хэлэлцээг сунгана гэдэг чинь өрөө хойшлуулж нэмж өр тавьж байна гэсэн үг шүү дээ.МАН ч ӨР ҮЙЛДВЭРЛЭХДЭЭ САЙН БАЙНА ШҮҮ

Зочин
Зочин
2022-11-29 08:49
Reply to  Зочин

Своп хэлцэл шүү .зай аваад дарахаар үг үсэг нь өөрчлөгдөөд байх юм аа

Зочин
Зочин
2022-11-29 09:42

өрөө төлөөч дээ тухайн үеийн ханшаар гэхээр үнэхээр улам л өрөнд ороод байгаа йл биз дээ өрнөөс айдаггүй новш нууд

Зочин
Зочин
2022-11-29 09:44

Өрөнд ороод ирсэн бхдаа ..

Зочин
Зочин
2022-11-29 09:45

Одоо яахав дээ явб## нэг хоч өгнө явахгүй бол 2 хоч өгнө дөө

Зочин
Зочин
2022-11-29 10:38

Нүүрсний хулгайгаар ##дсан мөнгөө олж авъя. Байг##ийн баялаг бол Монголын ард иргэдийн өмч. Хэдхэн иргэн нийлээд хувааж идэх зүйл биш. Нэг хүнд 125 сая төгрөг ноогдох хэмжээний байхад, Монголын бүх иргэн байртай машинтай болчихоор байсан байна. Ерөнхийлөгч та ард иргэдийнхээ эрх ашгийг хамга##на уу. Чадахгүй бол ажлаа өгнө үү

Зочин
Зочин
2022-11-29 10:40

Тэргүүн хатагтай сайхан харагдахтай адил ард түмэн нь ямар харагдаж байгаа болоо...мөн л сайхан харагдаж байгаа болов уу...

Зочин
Зочин
2022-11-29 10:40

Айлчл## хийж байхдаа улс орноо хөгжүүлье гэсэн сэтгэл төрдөг боловуу.Харьцуулж боддог л байх даа!!!!

ennie
ennie
2022-11-29 10:49

Дандаа худлаа өөосдийгөө дөвийлгөөд бхаар ярьсан хэлсэндээ хүрч ажил хэрэг болгосон нь урдах айочл##уулаас ялгарах блгүй

хэцүү дээ
хэцүү дээ
2022-11-29 12:14

мухар замаа холбох шийдэр ##га даа, хэт дөвийгөж аймаар мундаг удирдагч гээд унахаар үнэхээр зохихгүй бна даа. аймаар өрөнд оруулж хулгай дээрэм ихсээд улс орноо дампууруулчихаад өрөө хойшлуулсанаа баатарлаг явд## мэт ярих утгагүй шүү. дарга нарын хулгайг зогсоож бүгдийг ######уулмаар бдг. эд бүгд холбоотой. хамга##аад

Зочин
Зочин
2022-11-29 13:49

Чёрт ##ь худлаа попорч цаасан дээр гарын үсэг зурж дэмий мөрөөдөл ярихыг хэлэх үү. Баахан л гуйлга. Одоо японоос юу гуйхым бол чааваас. Хайранч баян тансаг монгол улс ичмээр

Зочин өвөө
Зочин өвөө
2022-11-29 17:16

Баттулгын төмөр замын д##анг зогсоож хөрөнгө оруулагчдыг хөөсөн үйлдэл нь Нүүрсний хулгайчдын шах##т дарамт байжээ гэж харагдаад болохгүйгээ. Юу үнэнг энэ үнэн болголоо шүү.

Холбоотой мэдээ

Back to top button