Катар 2022СПОРТ

Кудусын дубль "Хар одод"-д ялалт авчирлаа

"Хар одод" хэмээх Ганын шигшээ баг хэсгийн хоёср дахь тоглолтдоо Азийн найдвар БНСУ-ын шигшээг 3:1-оор хожиж, ДАШТ-ий эхнийи гурван оноогоо авлаа.

Африкчууд эхний үед хоёр гоол оруулж 2:0-ээр тэргүүлж байсан. Хамгаалагч Мохаммед Салису, хагас хамгаалагч Мохаммед Кудус нар энэ хоёр гоолыг оруулсан юм. Гэтэл хоёрдугаар үед солонгосчууд гуравхан минутын дотор хоёр гоол оруулж тооны харьцааг тэнцүүлсэн. Тэд нэг янзараа хоёр удаа довтолгоо зохион байгуулж, довтлогч Гуй Сон Чо хоёр мөргөөд л тоглолтыг эхнээс нь эхлэхээр болгосон.

Гэвч Ганын хагас хамгаалагч, тоглолтын хоёр дахь гоолыг оруулсан Мохаммед Кудус дуль толилуулснаар багтаа хожил авчирсан. Тоглолтын сүүлийн мөчид шүүгч булангийн цохилт заачихаад түүнийгээ цохиулалгүй тоглолтыг дуусгасанд БНСУ-ын дасгалжуулагч Бенту бухимдаж, шүүгчээс улаан хуудас авч, Португалтай хийх тоглолтод оролцох боломжгүй болов.

Энэ хэсгийг Португал, Гана гурван оноотой тэргүүлж, Уругвай, Португал тус бүр нэг оноотой удаалж буй. Португал, Уругвайн тоглолт шөнө болно.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Del
Del
2022-11-29 06:09

г�##�зуу хүний өдрийн тэмдэглэл

Batsaihand
Batsaihand
2022-11-29 11:37

Sogtuu bichsen yum uu? ingej bichihgue, unshigchdaa doromjilj baina. 19deh jildee ajillaj baina, gan uzegten edr gcheed yu we, arai2.
ghana 3-1eer hojson gsnee, solongos 2 gool oruulsan ch gh shig, Portugal 3 onootoi terguulcheed, 1 onootoi udaalj baina ch gh shg

Холбоотой мэдээ

Back to top button