Нийгмийн

Хуулийн төсөл: Хөшигийн хөндий, Замын-Үүд-д 300 сая ам.доллараар казино байгуулна

ХЗДХ-ийн яамнаас аялал жуулчлалыг хөгжүүлэх, валютын урсгал нэмэгдүүлэх зорилгоор хэд хэдэн хуулийн төсөл боловсруулан хэлэлцүүлж байгаагийн нэг нь "Казиногийн тухай хууль". Эл хууль олон нийтийн шүүмжлэл, сайшаалын аль алиныг нь тэнцүүхэн дагуулж буй.

Онцлох заалтуудаас хүргэж байна.


-Казиног дараах байршлуудад байгуулна-

Эдийн засгийн үр өгөөжтэй аялал жуулчлалыг хөгжүүлэх боломжтой гэж үзэн дараах ДӨРВӨН байршилд казиногийн тусгай зөвшөөрөл олгохоор хуульд тусгажээ.

  • Төв аймаг дахь Хөшигийн хөндийн эдийн засгийн чөлөөт бүс;
  • Дорноговь аймаг дахь Замын-үүд эдийн засгийн чөлөөт бүс;
  • Дорнод аймгийн төв Чойбалсан сум;
  • Говь-Алтай аймгийн Хөхморьт сум болон Ховд аймгийн Чандмань сумын нутгийг дамнасан нутаг дэвсгэр.

-Казиногийн тусгай зөвшөөрлийг хэн өгөх вэ-

Казиногийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг Засгийн газар олгоно. Ингэхдээ тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтын үндсэн дээр олгоно. Энэхүү зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалт зохион байгуулах, үнэлэх журмыг Засгийн газар батална.

Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу байгуулагдсан компанид 30 жилийн хугацаатайгаар олгохоор тусгажээ.

-Казино эрхлэхэд зориулсан хөрөнгө оруулалт 300 сая ам.доллар байна-

Казиногийн үйл ажиллагаа "эрхлэгч” казиногийн байгууламж барих, казиногийн үйл ажиллагаа эрхлэхэд зориулсан хөрөнгө оруулалт нь 300 сая америк доллартай тэнцэх хэмжээний төгрөгөөс доошгүй байна. Тус хөрөнгө оруулалтыг тусгай зөвшөөрөл авснаас хойш гурван жилийн дотор Монгол Улсад оруулна.

Тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болсон бол казино эрхлэгч өөрийн хувьцааны 50 хувийг Засгийн газарт үнэ төлбөргүй шилжүүлнэ.

-Казино эрхлэгч нь өөр бусад бооцоот тоглоом зохион багуулахыг хориглоно-

Казино эрхлэгч нь казиногийн цогцолбор, аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээ үзүүлэхтэй хамааралгүй үйл ажиллагаа болон бооцоот морин уралдаан, бооцоот таавар, хонжворт сугалааны үйл ажиллагааг хавсран эрхлэхийг хориглоно.

Казино эрхлэгч нь казиногийн бизнесийг эрхлэхэд хүрэлцэхүйц хангалттай хэмжээний санхүүгийн эх үүсвэртэй байна.

Казино эрхлэгч нь Монгол Улсын арилжааны банкаар төлбөр тооцоо хийж, өдөр тутмын орлогоо байршуулна.

Сэтгүүлчийн тэмдэглэл: Монголчууд гадны орнуудад зорчихдоо казино орж, хорхойгоо дардаг. Мөрийтэй тоглоомын далд хэлбэр монголд вип түвшинд ч хэлбэржин хөгжсөөр буй. Дунджаар жилдээ монголчууд 10 тэрбум орчим төгрөг гадны орны казино руу хийдэг гэсэн судалгаа ч байдаг аж. Мэдээж 300 сая ам.доллараар казино байгуулах босго тавьчхаар монголчууд өөрсдөө барьж байгуулахгүй нөхцөл үүснэ.

Тэгэхээр хууль санаачлагчид "Гадныхан орж ирээд байгуулаг. Бид татварын орчноо л тодорхой болгочихъё. Гадагшаа урсаад байгаа 10 тэрбумаа, хоёр хөршийнхөө тоглогчдыг ийшээ татацгаая" гэсэн концепц баримталсан нь харагдана.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
12 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-11-29 09:45

үнэхээр орлого олж байв�##� одоо хамаагүй

Зочин
Зочин
2022-11-29 10:45

Казиног ярьсан хэргээр АН-ын хэдэн хүнийг цагтаа шорондоод байлуу? Одоо болохоор, хуульзүйн сайд нь яриад. Зөв. "Муугийн ухаан үдээс хойш" гэгч болоод байна уу гэж бодогдох юм. Уучлаарай... Заримдаа хэт удаж байж ухаажих юм даа: Богд хаан, Бодоо, Солийн Данзан ...нарын түм түмэн хүнийг 100 шахам жил хараасан зүхсэн. Саяхнаас л тэднийг "х�##�уун эх оронч, �##�сын хараатай улс төрчид" гэх болж /гэтэл тэднийг "тэгсэн" хүчин хийгээд хүмүүс зүв зүгээр "м�##�ийлдаад л"/. Зуун жил шүү. Ардчилсан хувьсг�##�, түүний лидер /Ц.Элбэгдож, С.Зориг, Э.Бат-Үүл... тэгээд бас ...-г, мөн ...түүнийг 100 жил битгий л хараагаасай. АНУ-д хамжлагат ёсыг х�##�ж, боолуудыг чөлөөлж, чөлөөт иргэд болгох үеэр, мөн Орост хамжлагат ёсыг х�##�ж /1863 он/, хамлжагын таиачдыг чөлөөлөх үеэр нэлээд нь хуучин янзандаа баймаар байна гэж үзэж тарж байсан гэдэг. Орост хамтр�##�жуул�##�тыг шинэ цагийн "улаан боолчлолын үе эхэлсэн" гэж үздэг. Хамтр�##�чдад паспотр өгдөггүй, сард 50 ъоп өгдөг дайжсаныг нь барьж /паспортын ш�##�г�##�таар/ буцаадаг байсан. БНМАУ-д 1982 онд шиг билээ, УБ-аас баахан "оргодол нэгдэлчдийг" баривчилж, нутаг буцаасан. Ил тод байд�##� зөвшөөрөгдсөн хойно энэ тухай хэвлэлд бичих болсон. Миний санахын, Б.Өлгийн Дэлүүнийх шиг билээ, хотод хүүгийндээ байдаг асан 80 гарсан эмээг онгоцоор буцааж, тийзээр нь бат�##�гаажуулсан байсан...

Зочин
Зочин
2022-11-29 10:45

Хөшигтийн хөндийд ус бага гэж сонссон.Казино мэдээж дээд давхартаа бууд�##�тай бна. Манзуширийн хийд хавиар байг�##�ь сайхантай газар барив�##� өвөл ядахдаа монголчууд бууд�##�д нь бууна.Өвлийн хүйтэнд энэ хол нисэж ирэх хятад жуулчид цөөн бна бхаа. Hong Kong, Macau гээд дулаахан,дэд бүтэц тээвэр хөгжсөн газар бхад.Орос монголчууд өөрсдөө хүйтнээс зугтааж дулаан оронд амардаг биздээ.Хил орчмын бүс харин болж бна.

Зочин
Зочин
2022-11-29 10:46

Аргаа барсан хүн аавынхаа толгой маажна гэж үүнийг хэлдэг юм.Энэ бол зөвхөн төсвөө бүрдүүлэх гэсэн ядарсан арга хэмжээ төдийхөн гэдгийг мэддэггүй л юм байх даа.Юу сайхан дур сайхан.Дураараа дургиж дунд чөмгөөрөө жиргэцгээ дээ.Алтан дээр суусан мунхагууд минь!!!!!

Зочин
Зочин
2022-11-29 10:46

Ард иргэддээ яг тулгамдаад бга асуудлаа ярилцаад ш йд гарц гарг�##�гаа байхгүй юу?өргөн хэрэглээ,нүүрсний луйвар хулгай гээд зөндөө л зүйл байх юм!энэ бүхнийг шийдэх гэж л та бүхэн сонгогдож суугаагаа мэдрээч ээ!!!

Зочин
Зочин
2022-11-29 10:47

Монголд аялангаа казиноддох боломжтой тийм туршлагатай хүмүүс 76 л.байх

Зочин
Зочин
2022-11-29 10:47

MAN han kazino geed l 3n huniig shorond hiigeed baisan bizdee odoo uursduu huuli batalj avaad togloj uguhnu duu ulsiin munguur

Зочин
Зочин
2022-11-29 10:47

ард түмний амьдр�##�д их ач холбогдол өгөхгүй байх

Зочин
Зочин
2022-11-29 10:48

Ingjj baij gadnii aylagchid irne shde

Зочин
Зочин
2022-11-29 10:48

Zow shvv

маш зөв.
маш зөв.
2022-11-29 12:21

гадаадын хөрөнгө оруулагч нар бариг.эрсдэлээ тэд өөрсдөө үүрнэ. АЖЛЫН БАЙР бий болоно.ГАДНЫ ЭУУЛЧИД ирнэ.ГАДНААС БАЙНГЫН МӨНГӨ ОРДОГ БОЛНО.МАШ ЗӨВ. ТЭНДЭР ЗАРЛАХДАА хахуул нэхэж ТЭНЭГТЭЭД НҮДНИЙ БУЛАЙ БОЛОВ ДООО

маш зөв.
маш зөв.
2022-11-29 12:23

ХӨРШ ЧИНЬ троллуудаа ажиллуулна шүү. казиноог мэдэхгүй байж эсэргүүцэгч тэнэгүүд мэдэмхийрээд унана

Холбоотой мэдээ

Танд таалагдах
Close
Back to top button