Гадаад мэдээДЭЛХИЙ

Крипто банк “BlockFi” дампуурлаа зарлалаа

АНУ-ын крипто валют зээлдүүлэгч “BlockFi” дампуурлаа зарлажээ. Криптовалютын бирж FTX дампуурсан нь “BlockFi”-н дампуурлын гол шалтгаан болсон байна. Компанийн зүгээс Нью Жерсигийн тойргийн шүүхэд дампуурах тухай бичиг баримтаа хуулийн дагуу өшсөн байна. Ингэснээр зээлдэгчдийг хуулийн хүрээнд хамгаалах боломжийг бүрдүүлж буй юм.

Тус платформ нь криптовалют эзэмшигчдээс 14-20 тэрбум ам.долларын криптовалютын хадгаламж татаж, түүнээсээ 7.5 тэрбум ам.долларын криптовалютыг зээл хэлбэрээр гаргасан байдаг.

Бирж дампуурахын өмнө платформоос эргэн таталтыг тодорхой хэмжээнд хийсэн бөгөөд үлдсэн хэсгийг хэзээ нэгэн цагт эргэж олдох боломжтой гэж найдаж буй аж.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button