Нийгмийн

Хүүхдийн 200, нийтийн тээврийн 590 автобус хаана байна, Д.Сумъяабазар дарга аа

"Аз жаргалтай нийслэл"-ийн аз жаргалгүй иргэн бичиж байна.

-Нийтийн тээврээ сөнөөчхөөд, хүйтрэх болгонд захирамж гаргаж суух уу-

Цаг агаар огцом хүйтрэхтэй холбоотойгоор нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар захирамж гаргаж, энэ сарын 28-ны өдөр ЕБС, цэцэрлэгийн сургалтыг цахимаар явуулсан билээ. Өөрөөр хэлбэл, сургууль цэцэрлэгийн багачууд өнөөдрөөс “албандаа” явж эхэлж байна. Гэтэл хүйтний эрч өчигдрийнхөөс ч илүү чангарч, нийслэлд шөнөдөө 41 хэм хүрч хүйтэрнэ гэж Ус, цаг уур орчны шинжилгээний газраас мэдээлж байна.

Урьдчилсан мэдээллээс харвал, сургууль, цэцэрлэгийг зогсоох шийд гаргахад хүргэсэн их хүйтрэлт дор хаяж долоо хоног үргэлжилнэ гэж буй. "Онц аюултай үзэгдэл" гэж онцолсноос нь илүү хүйтэн өдрүүд үргэлжилж буй энэ өдрүүдэд автобусны буудал дээр даарч зогсоо жирийн иргэн, алслагдсан дүүргийн сурагчдын өмнөөс Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар, холбогдох “эвэртэн, тууртнууд”-аас нийтийн тээрийн салбарын чадамжгүй байдлын төлөө, хийх ажлаа хийгээгүйнх нь төлөө хариуцлага нэхье.

-Алслагдсан дүүрэгт амьдарсны шийтгэл алаг үрсэд хүнд тусаж байна-

Нийслэлээс 2019 онд “Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах, ЕБС-ийн сурагчдыг "аюулгүй тээвэрлэх” зорилтын хүрээнд “Сургуулийн автобус” явуулж эхэлсэн билээ. Туршилтыг тухайн жилийнхээ арванхоёрдугаар сард хийж, 40 автобус явуулахад нийт 29 сургуулийн 115 мянган хүүхэд зорчсон статистик бий. Өөрөөр хэлбэл, сургуулийн автобус төсөл хотын түгжрэлийг бууруулах, сурагчдын аюулгүй байдлыг хангахад чухал ач холбогдолтой нь батлагдсан учир үйлчилгээнд нэвтрүүлсэн байдаг.

“Ардчилсан хувьсгал ялснаас хойш анх удаа 30 жилийн хугацаанд нийслэлээс анх удаа хүүхдэд зориулсан үйлчилгээнд хөрөнгө оруулалт хийх шийдвэр гаргалаа” гэж сурталчилсан энэ ажил эрх баригчдыг эерэг харагдуулж, 2020 оны сонгуулиар улирахад нь нөлөөлсөн. Гэтэл сонгууль өнгөрмөгц “мартаж”, хэрэгжүүлэх талаар хүчин чармайлт гаргахаа больсон. Тендерт шалгарсан “Моннис” компани ч чимээгүй болжээ.

-Нийслэлд амьдарсны шийтгэл нийтийн тээвэр болжээ-

Нийслэлд нийтийн тээврийн үйлчилгээг хэвийн хэмжээнд байлгахад 1432 автобус хэрэгтэй гэсэн судалгаа бий. Бодит байдал дээр орон нутгийн өмчит болон хувийн хэвшлийн 19 хуулийн этгээдийн 1240 автобус бүртгэлтэйгээс 985 нь л үйлчилгээнд тогтмол гардаг аж. Үүнээс 856 автобус троллейбус 2022-2023 онд үйлчилгээнээс хасагдахаар болсон тул нийтийн тээврийн парк шинэчлэх төсөл хэрэгжүүлж байгаа. Энэ жил 590 автобус оруулж ирнэ гэсэн ч хэрэгжүүлээгүй өвөлтэй золгосон.

Энэ хооронд иргэд, хүүхдүүд даарч бээрэн, эрүүл мэнд, амь насаа эрсдэлд оруулсаар байна.   Сүүлд ирсэн мэдээллээр, цаг агаарын нөхцөл байдалтай холбоотойгоор сурагчдын амрлтыг наашлуулах сураг гарлаа. Нийтийн тээврийн салбараа чадамжгүй болгочихоод хүйтрэх болгонд захирамж гаргаж, ирээдүйн иргэдийнхээ сурч боловсрох эрхэд халдаж суух ёсгүй.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
13 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-11-29 13:30

Haana bna hotiin dargaa

Зочин
Зочин
2022-11-29 13:31

энд дандаа гэртээ хурдан харих юмсан гэсэн хүмүүс байгаа хотын даргааааа

Зочин
Зочин
2022-11-29 13:31

Хоолойгоор чинь ороод гошнигоор чинь гарчихсан уу

Зочин
Зочин
2022-11-29 13:32

Ta neg setgeld honogshtol hot hogjliiin talaar hiisen ajlaa setgeld honogshtol tailagnaa ch hotiin dargaa

Зочин
Зочин
2022-11-29 13:33

Ажлаа өгөө ингэж ажиллаж амьдарч байхаар

Del
Del
2022-11-29 13:39

ажлаа өг өг

zochin
zochin
2022-11-29 14:42

Энэ Сумьяабазар �######�аад өгнө үү

Дарга нар нь
Дарга нар нь
2022-11-29 15:42

Зам дээр багтахгүй болохоор зай гаргаж байж авчирнаа. Тайван амг�##�ан хүлээж бай.

Зочин
Зочин
2022-11-29 16:37

Одоо энэ өлөнгүүдээс с�##�ах цаг болсон

СХД иргэдийн сонголтын алдаа
СХД иргэдийн сонголтын алдаа
2022-11-30 07:04

Мэдлэг чадвар хомс бөх яаж хотыг удирдаж чадах билээ ганц ярьдаг сэдэв ядуу ард түмний хэрэглээ Приус машин хэрэглэгч нарыг дарамтлах жилийн дараа сонгууль болоод улс төрөөс �######�уулар биз

Зочин
Зочин
2022-11-30 17:21

Нэн яар�##�тай метротой болоо.Ядаж хүлээхгүй даарахгүй түгжрэхгүй хурдан

Zochin
Zochin
2022-12-01 10:30

Manai xuu baruun 4 zamaas 120 myangat xurtel alxaj baina. Xund tsunx uureed . Arai bishee. Yaj xooloo n amruu dabj ordog baigaa.ingej xun Tampa baigaa yum chin. Ur xuuxduud chin Tamsin togoond changeable uxeesei.

Зочин
Зочин
2022-12-01 19:59

Ийм үлгэрийг самарсайханы үед ярьж бсаншдээ үлгэрээ ярьсаар байх болноо наад луйварчид чинь

Холбоотой мэдээ

Back to top button