БНХАУ: Иргэдийн эсэргүүцэл намжсан ч сэтгэл дундуур байдал хэвээр байна

БНХАУ-ын ард иргэд хөл хорио, тусгаарлалтын дэглэмээс залхаж, төр засгаа эсэргүүцэх хөдөлгөөн эхлүүлсэн талаар хэвлэлүүд мэдээлж буй билээ. Тэгвэл сүүлд Аль Жазира агентлагийн мэдээлснээр, урд хөршид эсэргүүцлийн хөдөлгөөн намжжээ.
Гэхдээ “0 ковид” бодлогод сэтгэл дундуур байдал нь хэвээрээ гэнэ. Өөрөөр хэлбэл, хэзээ л бол хэзээ бухимдлаа ил гаргахад бэлэн байдал нь бугшиж үлдэж буй ажээ. БНХАУ-ын эрх баригчид цар тахал эхэлсэн цагаас хойш хорио цээрийн дэглэмийг хадгалж, дэгдэлтийн байдлаас хамааран иргэдээ хатуу чанд дэглэмд ээлжлэн оруулсаар байгаа юм.
Шинжаан Уйгурын Үрүмчи хотод өндөр барилга шатаж, 10 гаруй хүний амь хохирсны дараа эхэлсэн эсэргүүцлийн хөдөлгөөн Шанхай, Бээжин хотод “халдварлаж”, хэдэн арван их дээд сургуулийн хотхонд өрнөсний эцэст ийнхүү намжжээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.