Гадаад мэдээДЭЛХИЙ

Европын зөвлөл ОХУ-ын газрын тосны үнэд дээд хязгаар тогтоох асуудлаар шийдэлд хүрээгүй байна

Европын зөвлөл ОХУ-аас авах газрын тосны үнэд дээд хязгаар тогтоох асуудлыг хэлэлцэж байна. АНУ, Европын холбооны санаачилгаар явагдаж буй энэ ажил “Их долоо”, “Их 20”-ийн түвшинд ойлголдцолд хүрсэн ч яг хэд байх вэ гэдэг дээр эцсийн шийдвэр гараагүй байгаа. Одоо Брюссельд болж байгаа Европын зөвлөлийн хуралдаан мөн эцсийн шийдвэрт хүрээгүй байгаа ч 62 ам.доллар орчим байж болох юм гэсэн тоо хэвлэлээр явж буй.

ТАЛУУДЫН БАЙР СУУРЬ ЭРС ТЭС БАЙНА

Талууд нэгдсэн байр суурьт хүрч чадахгүй байгаагийн шалтгааныг хэвлэлүүд Барууны орнууд дотроо зөрчилтэй байгаатай холбож тайлбарлаж байсан. Брюссельд болж буй Европын зөвлөлийн хурлаас харахад энэ мэдээлэл үнэн болох нь харагдаж байгаа юм.

Газрын тосны тээврээр Европ төдийгүй дэлхийд тэргүүлдэг Грек улс ложистикийн бизнесээс олох орлогоо багасгахгүйн тулд ОХУ-аас гарч байгаа газрын тосны урсгалыг багасгах сонирхолгүй байна. Харин ОХУ-тай хаяа дэрлэж орших, өөрөөр хэлбэл аюул заналд нь хамгийн эхэнд өртөх нь зайлшгүй буй Балтийн тэнгис орчмын орнууд, Польш ОХУ-ын орлогыг нь огцом хасахын тулд 30 ам.доллараас хэтрүүлэхгүй байхыг шаардаж байгаа юм.       

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button