Гадаад мэдээДЭЛХИЙ

БНХАУ-ын удирдагч агсан Зянь Зэминий хэлсэн үгс

БНХАУ-ын удирдагч асан Зян Зэминь өчигдөр Шанхай хотод 96 насандаа таалал төгсжээ. Тэрээр өнөөгийн БНХАУ-ын бүтцийг бий болгосон "архитектор"-уудын нэг, төрийн эрх мэдлээ өгснөөс хойш нас барах хүртэлх 20 жилд Хятадын улс төрд олон шинэ залуусыг өсгөж бойжуулан, эрх мэдэлд хүрэх үүд хаалгыг нь нээж өгсөн, зарим талаараа БНХАУ-ын одоо алхаж яваа замыг зурсан алсын хараатай удирдагч юм.

Түүний амьд ахуйдаа хэлсэн үгсээс хүргэж байна.

  • "Хятадын коммунист нам улс орноо удирдахдаа үндэсний эрх ашиг, нийт ард иргэдийн олонхийн хүсэл сонирхлыг ямагт нэгдүгээрт тавьж, чиг баримжаагаа болгох ёстой"
  • “БНХАУ-ыг нэгтгэх их ажил дуусаагүй. Төөрөлдсөн хүү Тайвань харахан гэртээ ирээгүй байна” /Их Британиас Хонгконгийг эргүүлж авсан баярын ёслол дээр/
  • "Армийн шинэчлэлд Хятадын онцлогийг тусгаж өгөх нь батлан хамгаалах салбарыг хөгжүүлэх зөв зам юм"
  • “Ямар ч улс оронд мандан балрах, уруудан доройтох үе байдаг. Үүнд хачирхаад байх юм байхгүй”
  • “Алга ташихад хоёр гар хэрэгтэй”
  • “Палестины ард түмний хууль ёсны эрхээ сэргээх, тэр дундаа тусгаар тогтносон улс байгуулах хүчин чармайлтыг Хятад улс үргэлжлүүлэн дэмжих болно”
  • “Цөмийн зэвсгийг иж бүрэн хориглох тухай конвенцийг хэлэлцэх ёстой. Биологийн болон химийн зэвсгийг хориглосон байтлаа илүү хөнөөлтэй цөмийн зэвсгийг хориглож, бүрэн устгахгүй байж таарахгүй. Энэ зорилгодоо хүрэхийн тулд улс төрийн хүчтэй хүсэл зориг л хэрэгтэй”
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button