ОХУ-ын Украин дахь ажиллагааг шалгах тусгай шүүх байгуулна

Франц улс Европын холбооны бусад гишүүн улсуудтай хамтраад ОХУ-ын Украинд үйлдэж буй гэмт үйлдлүүдийг шалгах тусгай шүүх байгуулахаар болжээ. Тус улсын Гадаад харилцааны яамны төлөөлөгч энэ талаар мэдээлснийг РИА Новости агентлаг уламжиллаа.
Төлөөлөгч мэдэгдэлдээ “Украинд явуулж буй ОХУ-ын үйл ажиллагаагаар дагнах тусгай шүүх байгуулах асуудлаар бид Европ болон Украины түншүүдтэйгээ хамтран ажиллаж эхэлсэн. Түүнчлэн, ОХУ-ын Украинд явуулж буй үйл ажиллагаатай холбоотой Хааг дахь олон улсын Шүүх дээр шалгагдаж буй бүх асуудлыг манай улс дэмжиж байгаа" хэмээн онцолжээ.

НҮБ-д ОХУ-аас суух байнгын төлөөлөгч Василий Небензя Европын холбоо Украин дахь үйл ажиллагааг нь шалгах шүүхийг тусгайлан байгуулах гэж буйг “Өөрсдийнхөө хууль бус үйлдлийг нуун дарагдуулах гэсэн оролдлого” хэмээн тайлбарлажээ. Тэрбээр "Шинээр байгуулагдах шүүх нь ОХУ-ыг буруутгах элдэв янзын хэрэг олж чадах бөгөөд эцсийн зорилго нь Европт хадгалуулсан ОХУ-ын хөрөнгийг авах шалтаг гаргахаас өөр юу ч биш” гэсэн байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.