Катар 2022СПОРТ

Өнөөдөр ДАШТ-ийг анх удаа эмэгтэй шүүгч шүүнэ

Олон улсын хөлбөмбөгийн холбоо өнөөдөр болох Герман-Коста Рикагийн багийн тоглолтын ерөнхий шүүгчээр Францын Стефани Фраппарыг томилжээ. Ингэснээр тэрбээр ДАШТ-ий тоглолт шүүсэн анхны эмэгтэй шүүгч болж түүхэнд бичигдэх болов.

С.Фраппар нь энэ жил 38 настай, 2019 онд ЕХХ-ны “Супер цом”-ын тэмцээний “Челси”-“Ливерпүүл”-ийн тоглолтыг шүүсэн туршлагатай. Хөлбөмбөгийн олон улсын түүх, статистикийн холбоо (IFFHS) түүнийг бүх цаг үеийн түүхэн дэх хамгийн шилдэг эмэгтэй шүүгчээр нэрлэж байсан юм.

Эмэгтэй хүн анх удаа ДАШТ-ий шигшээ тэмцээний тоглолтыг шүүсэн түүхэн тохиолдол “Катар 2022”-ын зүлэг ногоон талбайд болно гэдгийг бид өмнө нь мэдээлж байсан. ОУХХ-ны хатуу чанд шалгалтыг даван туулж түүхэнд бичигдэх боломжоо авсан эдгээр бүсгүйчүүд бол Францын Стефани Фраппар, Руандагийн Салима Мукансанга, Японы Ёшими Ямашита нар юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button