Гадаад мэдээДЭЛХИЙ

АНУ хоёр жилийн дараа үйлдвэрээс гарах пуужинг Украинд өгөхөөр захиалжээ

АНУ-ын эрх баригчид пуужингаас эсэргүүцэн хамгаалах систем NASAMS худалдаж авах 1.2 тэрбум ам.долларын гэрээг “Raytheon Missiles and Defense” компанитай байгуулжээ.

Вашингтон уг системийг худалдаж авсныхаа дараа Украинд тусламжаар өгөх гэж буй. Ажиглагчид АНУ-ын энэ үйлдлийг барууны орнууд Украины дайныг цаашид удаан хугацаанд үргэлжлүүлэхээр тооцсоны нэг баталгаа гэж үзэж байна. Учир нь, нэг зөөгч пуужингийн систем үйлдвэрлэхэд дунджаар хоёр жил шаардагддаг аж. Гэхдээ АНУ-ын БХЯ энэ хугацааг богиносгохоор ярилцаж байгаа ажээ.

Үүнээс өмнө Пентагоны хэвлэлийн төлөөлөгч Патрик Райдер NASAMS-ыг Украинд нийлүүлэхэд хоёр жил шаардлагатай гэж хэлж байсан. Түүний мэдэгдлийг ОХУ-ын хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков Вашингтон энэ мэтчилэн “эчнээгээр” урт хугацааны төлөвлөгөө зохиож буй нь Украин-ОХУ-ын энхийн хэлэлцээр сөргөөр нөлөөлж байна хэмээн шүүмжилжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button