СПОРТ
“Барселона”: Л.Месси зодог тайлаад манайд ирж ажиллавал баярлана

Каталоны “Барселона” багийн Спортын захирал Хорди Кройф Лионель Мессиг зодог тайлсныхаа дараа багтаа ирж ажиллавал баярлана гэж мэдэгдлээ.
“Түүн шиг домогтой ойр байх нь миний ч, ерөнхийлөгчийн хувьд ч таатай зүйл гэдэг нь ойлгомжтой. “Барселона”, Л.Месси дахин нэгдэх ёстой. Энэ магадгүй, зодог тайлсных нь дараа ч юм уу биелж болох юм” гэж тэрбээр хэлжээ.
35 настай Л.Мессигийн ПСЖ-тэй байгуулсан гэрээ 2023 оны зун дуусна. ПСЖ-д очихоосоо өмнө тэрбээр “Барселона”-д олон жил тоглосон билээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.