ОХУ-аас Монгол руу зорчсон иргэдийн тоо 75 дахин нэмэгджээ

ОХУ-ын Статистикийн газар аялал жуулчлалын салбарын дүн мэдээгээ энэ оны эхний сарын байдлаар гаргажээ. Дээрх хугацаанд тус улсын 17.1 сая иргэн гадаад улсад зорчжээ. Энэ нь жилийн өмнөхөөс 25 хувиар өссөн байна.
Улсуудыг жуулчин авсан тоогоор нь жагсаавал Абхаз 4.4 сая /өсөлт нь 106 хувь/, Турк 3,4 сая /өсөлт нь 98,7%/, АНЭ 708,6 мянга /өсөлт нь хоёр дахин/ улсууд тэргүүлжээ. Харин өсөлтийн хувиар нь тооцвол Монгол Улс тасархай тэргүүлж байгаа аж.
Энэ оны эхний есөн сард ОХУ-аас манай улс руу 92 мянган иргэн зорчсон нь өнгөрсөн жилийнхээс 74.8 дахин өссөн дүн ажээ. Араас нь Таиланд /28,5 мянган иргэн, 14,7 дахин өссөн/, Гүрж /631 мянган иргэн, найм дахин өссөн/ оржээ. Финлянд (637000, 4.5 дахин/, Эстон (488000, 4,3 дахин/, Доминикан /88000, 3,2 дахин/, Израиль /62400, 2.4 дахин), Египет (578000, 2,2 дахин өссөн) улсад зорчсон иргэдийн тоо өмнөх оныхоос нугарч өссөн байна.
ТУХН-ийн орнуудаас Казахстан /2,68 сая, 5,5 дахин/, Армен /542 000, 179 хувь/, Киргизстан /305000, 165 хувь/ руу хамгийн ихээр зорчжээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энэ дахин, дахин өссөн гэдэг тоо чинь үнэмшилгүй сонсогдож байна. Хувь, % -р өссөн байлгүй дээ.