УЛС ТӨРУлс төрийн халуун сэдэв

Хувилбар: Д.Амарбаясгаланд зориулж дүрмээ өөрчилнө эсвэл Я.Содбаатарыг генсекээр сонгоно

МАН-ын Бага хурал 2022.12.06-ны өдөр товлогдоод буй. Хэдий хэлэлцэх асуудалд багтаагүй ч МАН-ын генсекийн албан тушаалыг хэрхэн шийдэх асуудал улс төрийн хүрээнд ихээхэн анхаарал татсаар байна.

Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ анхлан генсек Д.Амарбаясгаланг ЗГХЭГ-ын даргаар томилохдоо дүрэмдээ өөрчлөлт оруулж, нам дахь албан тушаалыг нь хэвээр үлдэхээр тохиролцоод байв. Учир нь,

МАН-ын дүрмийн 29.2-т: ЕНБД нь орон тооны байх бөгөөд өөр ажил, албан тушаал эрхлэхийг хориглоно гэж заасан.

Энэ заалтаар Д.Амарбаясгалан ЗГХЭГ-ын даргын албан тушаалыг МАН-ын генсектэй хавсран хийх боломжгүй нөхцөл байдал үүссэн билээ.

Гэвч эдүгээ улс төрийн хүрээнд "МАН шинэчлэгдэж, социал демократ үзлээ хүртэл тодорхой зарласан. Намаа шинэчлэх гэж зөвхөн Д.Амарбаясгаланд зориулж, дүрмээ өөрчлөх нь ёсзүйгүй үйлдэл болно" гэсэн байр сууриуд хөвөрч буй.

Д.Амарбаясгалангийн хувьд ч тэр, намаа шинэчлэх, ялалт байгуулах чиглэлд дараалсан сонгуулиуд удирдаж орчхоод, эцэст нь өөртөө зориулж дүрмээ хөндөх нь хэр зохистой вэ гэдэгтээ эргэлзэж байгаа гэх мэдээлэл бий.

Улмаар МАН-ын Бага хурлын үеэр заалнаас хэлэлцэх асуудалд өөрчлөлт оруулах санал гаргах замаар, Я.Содбаатарыг генсект дэвшүүлэх хувилбар дээр удирдлагууд нь үндсэндээ тохирсон гэгдэж байна.

Хэрвээ Я.Содбаатар МАН-ын генсекээр томилогдвол эрх баригч намд Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн нөлөөлөл өндөр болох юм. Мөн тэрбээр МАН-ын дүрмийн 29.2 дахь заалтын дагуу одоогийн хашиж буй ЕТГ-ын даргын албан тушаалаасаа чөлөөлөгдөх ёстой билээ.

Г.ИТГЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
9 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-12-02 08:17

сайдаасаа татг�##�заад ген сэкээ хий

Зочин
Зочин
2022-12-02 08:33

Amarbaysgalan odoo yamar sandal shireenii kheneetei yum be. Uuruus n' uur khyn baikhgyi gej bodood bgaa yumuu khaashaa yum. Khamag l tom albiig khashikh sonirkholtoi yumuu khaashaa yum.

99009
99009
2022-12-02 08:38

Оюун-эрдэнэ Амарбаясг�##�ан Сумъяабазар нар намын удирдлагаас Хүрэлсүхийг холдуулах улмаар бүрмөсөн �######�уулах �##�сын бодлоо бага багаар цух�##�зуулах болжээ

Зочин
Зочин
2022-12-02 08:45

Содбаатарыг дэмжиж бна

Ц. Эрдэнэбат
Ц. Эрдэнэбат
2022-12-02 09:15

Ерөнхийлөгч: -МАН-д хүчтэй нөлөөтэй байхын тулд Содбаатарыг томилуулна!гэдэгт, ямарч үзмэрч хэрэггүй...ккк

Зочин
Зочин
2022-12-02 09:45

Dandaa darga nar durem, xuuliig uurtuu zoriulj uurchildug

Зочин
Зочин
2022-12-02 10:18

Хүрэлсүх одоо боль миний хөгшөн

зочин
зочин
2022-12-02 12:24

ЖДҮ-чин Содбаатар �######�аад өгч болдоггүй юм уу, хаана �##�бан туша�##�ын орон тоо гарна тэнд л цохиж явах юм.

Зочин
Зочин
2022-12-02 13:37

eniig z##luulaa haanaas garch irsen haan be

Холбоотой мэдээ

Танд таалагдах
Close
Back to top button